Skype дуудлагын үеэр ар талаа бүрсийлгэж болдог боллоо

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-02-11 14:55 GMT+8

Видео дуудлагын Skype үйлчилгээ хэдхэн хоногийн өмнө өөрийн ар талаа бүрсийлгэж болгодог горимыг нэмжээ.

Skype-ын уг горим байгаа орчноо нуух, бүдгэрүүлэх хүсэлтэй байгаа хүмүүст зориулагдсан аж. Жишээлбэл таны өрөө эмх замбараагүй байгаа бол танд энэ горим хэрэг болно.

Skype албан ёсны блогтоо дуудлага хийж байгаа хүний ар хэсгийг бүрсийлгэхийн тулд хиймэл оюун ухаан ашиглаж байгаагаа дурджээ. Тухайн хиймэл оюун ухаан хэрэглэгчийн гар, нүүр царай, үс зэргийг таньж тэдгээрээс бусдыг нь бүрсийлгэдэг гэсэн үг юм.

Одоогоор тус горимыг компьютероос хандаж байгаа хэрэглэгчид ашиглах боломжтой бөгөөд ухаалаг утас, веб зэрэгт хэзээ нэвтрэх нь хараахан тодорхой болоогүй байна.  

Дараах зааврын дагуу энэхүү горимыг идэвхжүүлээрэй.

Эх сурвалж: TechCrunch

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 188 санал өгсөн байна.

Дээшээ