АНУ-ын шилдэг тамирчин, Уулын цанын спортын тод оддын нэг Линдсей Вонн энэ сарын эхээр зодог тайлах шийдвэрээ албан ёсоор зарласан билээ. Түүний хэлснээр Шведийн Аре цанын баазад болох 2019 оны ДАШТ түүний замналын хамгийн сүүлийн уралдаан байх байсан. Тэгвэл тус тэмцээн энэ цаг хугацаанд сонирхолтой үргэлжилсээр байгаа юм.
Өчигдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүлийн Даунхилл ангиллын ялагчид тодорсон бөгөөд 34 настай Америк бүсгүй 1 минут 2.23 секундын амжилтаар 3-р байр эзэлж, мэргэжлийн тамирчны замналын сүүлийн уралдаанаас хүрэл медаль хүртсэн байна.
Олимп, Дэлхийн аварга цолыг аль алийг нь хүртэж, Дэлхийн цомын тэмцээнд 82 удаа түрүүлж, нийт 137 удаа шагналын тавцанд гарч байсан Л.Вонн тамирчны замналынхаа сүүлийн хэдэн жилд бэртэл гэмтэлтэй байсан. Улмаар дараалсан олон гэмтэл нь түүний замналаа дуусгахад хүргэсэн гол шалтгаан болсон байна.
Линдсей Воннд ДАШТ-ээс дахин медаль хүртэх боломж байгаа. Учир нь эмэгтэйчүүдийн төрлийн туг сүлжих уралдаанууд энэ долоо хоногт болох юм.
Г.Баярмөнх