“British Airways” болон “Heathrow Airport Ltd” хамтран “Тэргэнцэртэй хүмүүс хамгийн хүнд онгоцыг 100 метрт чирсэн” дээд амжилт тогтоолоо. 2018 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр Лондон хотод болсон тус арга хэмжээнд сайн дурынхан, хамгаалалтын албаныхан, үйлчилгээний ажилтнуудаас бүрдсэн 98 тэргэнцэртэй хүн оролцжээ.
106 метр урт, 127.6 тонн жинтэй Боинг 787-9 Дримлайнер онгоцыг чирж тогтоосон уг дээд амжилтыг өмнө нь 67 тонн жинтэй онгоц чирэн тогтоож байжээ. Тус өдөрлөг Их Британид байрлах “Aerobility” буяны байгууллагыг дэмжих зорилготой “Wheels4Wings” гэх хөрөнгө босгох арга хэмжээний нэг хэсэг юм.
1993 онд байгуулагдсан “Aerobility” нь онгоцоор нисэх мөрөөдөлтэй ч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нисэж сурах, нисгэгчийн лицензийг хямд үнээр худалдаж авахад нь тусалдаг байгууллага юм.