HiTone, Unimusic-ийн хэрэглэгчид ээ, ХОСООРОО ED SHEERAN үзье!

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2019-03-11 18:10 GMT+8

Тан руу залгасан хүнд арай өнөөх л “дүүд дүүд” ая сонсогддог хэвээрээ юм биш биз? Тэгвэл даруйхан дуудлаганыхаа аяыг шинэчлээрэй. Учир нь "Монгол Контент" компаниас Мобиком, Юнителийн хэрэглэгчдийн дунд гайхалтай урамшуулал зарлаад байна.

Яг ямар урамшуулал вэ гэж үү? HiTone (Mobicom) болон UniMusic (Unitel) үйлчилгээний хэрэглэгчдээс тус бүр нэг, нэг ялагч Тайланд орноор аялах эрх, түүгээр ч зогсохгүй нийслэл Бангкок хотноо болох алдарт дуучин Ed Sheeran-ы Divide World Tour тоглолтыг ХОСООРОО үзэх эрхийн эзэд болно.

Уг урамшуулалд оролцох тун чиг амархан. Та ердөө л 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг дуусах хүртэл хугацаанд HiTone эсвэл UniMusic дууны сангаас дуртай дуу, ая, мэндчилгээний контентийг татан авч дуудлагадаа тохируулахад хангалттай.

Дуу татаж авах, тохируулах заавар: (HiTone , UniMusic)

Харин та хараахан уг үйлчилгээний хэрэглэгч болж амжаагүй бол бүү санаа зовоорой, Мобикомын хэрэглэгч бол ON мессежийг 455 дугаарт, Юнителийн хэрэглэгч бол ON мессежийг 1455 дугаарт илгээхэд л болно.

Уг урамшууллын ялагчдыг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр www.gogo.mn сайтаар ШУУД дамжуулалт хийн шалгаруулах аж.

Дашрамд хэлэхэд өөртөө дуу татан авч, өөрийн дугаараас хэн нэгэнд бэлэглэвэл таны ялагч болох магадлал нэмэгдэнэ. Танд амжилт хүсье!

 

Дэлгэрэнгүй мэдээллийг:

|hitone.mn |Mobicom.mn |2222 |Unitel.mn | 1414

Урамшуулалтай холбоотой түгээмэл асуулт хариултыг эндээс,
Урамшууллын ялагч шалгаруулах журмыг эндээс уншаарай. 

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 852 санал өгсөн байна.

Дээшээ