"Шинэ Монгол Харүмафүжи" сургуулиас эмнэлгүүдэд түргэний машин, тоног төхөөрөмж бэлэглэлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-02-12 09:22 GMT+8

"Шинэ Монгол Харүмафүжи" сургуулиас Япон улсын "Зүрх хамгаалах төсөл"-тэй хамтарч эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг өчигдөр хүлээлгэн өглөө. 

Булган аймгийн Гурванбулаг сумын эмнэлэг түргэн тусламжийн үйлчилгээний фургон машинтай байсан бол Мэргэжлийн сүмогийн их аваргын санаачилгаар зориулалтын машинтай боллоо. Ингэснээр "Зүрх хамгаалах төсөл"-тэй хамтарч, 2001 оноос эхлэн тусгай тоноглол бүхий түргэн тусламжийн 18 дахь машинаа хүлээлгэн өгч буй нь энэ юм. 

Мөн нийслэлийн Өргөө амаржих газар, ЭХЭМҮТ, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт тус бүр таван ширхэг тэргэнцэр бэлэглэжээ. 

Япон улсын "Зүрх хамгаалах төсөл" Монголд 2001 оноос хэрэгжиж, 21 аймагт ажиллахдаа 7000 орчим хүүхдийг зүрхний эмгэг судлалын оношлогоонд хамруулан, 560 гаруй хүүхдэд зүрхний мэс заслыг үнэ төлбөргүй хийж хүнд өвчнөөс нь ангижруулжээ.  


Гэрэл зургийг Түвшин Хайдав -ын фэйсбүүкээс. 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 142 санал өгсөн байна.

Дээшээ