АНУ-ын Монтана мужид цасанд дарагдан хөлдсөн муур гэсээд амь гарчээ.
Флаффи нэртэй муурыг нэгдүгээр сарын 31-нд гэрийнхээ гадаа хөлдсөн байхыг эзэд нь олсон байна. Тухайн үед гадаа агаарын хэм -12 градус хүрч хүйтэрсэн байжээ.
Эзэд нь түүнийг нэн даруй малын эмнэлэгт авчирсан байна. Эмч нар муурын биеийн дулааныг үзэхэд халууны шилэнд хэмжигдэхээргүй доошоо унасан байж.
Тэд муурыг ухаан оруулахын тулд сэнсээр үлээлгэж, бүлээн усанд оруулж, дулаанаа хадгалдаг торонд хийж, дусал хийжээ. Гурван настай муурын биеийн байдал одоо хэвийн байгаа юм байна.
Кларк эмч KTMF мэдээний агентлагт хэлэхдээ “Би 24 жил энэ салбарт ажиллаж байна. Гэхдээ ийм тохиолдол өмнө нь харж байсангүй. Флаффи бүхэлдээ мөсөөр хучигдсан байсан. Одоо тэр бүрэн эдгэж, гэртээ харьсан” гэжээ.
“Animal Clinic of Kalispell” малын эмнэлэг энэхүү үйл явдлаас хэд хоногийн дараа фэйсбүүк хуудас дээрээ хөлдсөн муурын түүхийг зургийнх нь хамт нийтэлснээр олны сонорт хүрсэн юм.
Эх сурвалж: Independent.co.uk