Сонгуулийн ерөнхий хорооноос Дээд шүүхэд бүртгэлтэй 31 намын 27-д нь албан бичгийг хүргүүлсэн байна. Төрийн жинхэнэ албан хаагч, төрийн өмчийн компанийн захирал зэрэг эрх бүхий албан тушаалтнууд сонгуульд нэр дэвших тохиолдолд товлон зарласнаас хойш тав хоногийн дотор өргөдлөө гаргаж, албан тушаалаа хүлээлгэн өгөх ёстой учраас ийнхүү бичиг хүргүүлжээ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг энэ сарын 2-ны өдөр УИХ-ын чуулганаар баталсан.
Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр товлон зарлах, нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр явуулахаар болсон юм.
Нөхөн сонгуулийг зохион байгуулахад улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 287 сая 614 мянга 335 төгрөгөөр баталсан бөгөөд уг хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.