Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр ОХУ-ын Москвагийн Г.Н. Габричевскогийн нэрэмжит эрдэм шинжилгээ, судалгааны институтын төлөөлөгчтэй уулзлаа.
Уулзалтаар дэлхийд дахинд ялангуяа Европын улсад гарч байгаа Улаанбурхан өвчний тандалт сэргийлэлтийн чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцсан байна.
Уг институттэй 2-3 жилийн хамтарсан төсөл хэрэгжүүлэх бөгөөд Улаанбурхан, улаанууд өвчний лабораторийн түргэвчилсэн оношилгооны шинэ аргыг нэвтрүүлэх, эмч нарыг харилцан сургах, хүн амын дундах дархлал тогтоцын түвшинг судлах судалгаа хийж, олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм байна.
Хөрш зэргэлдээ орнуудад Улаанбурхан өвчин гарч буй эрсдэлтэй энэ үед нотолгоонд суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргаж, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх нь үр дүнгээ өгөх ач холбогдолтойг Эрүүл мэндийн сайд онцолсон байна.
Эх сурвалж: ЭМЯ