ОХУ олон улсын интернет сүлжээнээс өөрийгөө тусгаарлах талаар эргэцүүлж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-02-12 11:30 GMT+8

ОХУ цахим аюулгүй байдлыг хамгаалах туршилтын хүрээнд олон улсын интернет сүлжээнээс өөрийгөө тусгаарлах талаар эргэцүүлж байна.

Энэ нь Оросын ард иргэд болон албан байгууллагын хоорондоо дамжуулж буй мэдээлэл олон улсад тархалгүйгээр улс дотроо үлдэнэ гэсэн үг юм.

Бие дааж үйл ажиллагаа явуулах технологийн шинэчлэлийг шаардсан хуулийн төслийг өнгөрсөн жил ОХУ-ын парламентад албаны хүмүүс танилцуулжээ.

Туршилтыг дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө явуулна гэж таамаглаж байгаа ч он сар нь тодорхой болоогүй байна.

НАТО болон түүний холбоотнууд Оросыг цахим халдлага үйлдэж, өдөөн хатгалга явуулдаг гэж буруутгадаг. Тиймээс, ОХУ-ын шинэ хуулийн төсөлд DNS хэмээх өөрсдийн сүлжээг бий болгох тухай оруулжээ. Ингэснээр олон улсад байрлах серверүүд тасалдсан ч өөрсдөө бие дааж үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэнэ.

Одоогоор 12 байгууллага DNS-ийн серверүүдэд хяналт тавьдаг боловч ганц нь ч Орост байрладаггүй аж.

Эх сурвалж: BBC 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ