СҮМО: Шинэ цолтон Бямбачулууны Лхагвасүрэн

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-02-12 16:15 GMT+8

Японы мэргэжлийн сүмо бөхийн "Мичинокү" дэвжээний бөх Кирибаяма буюу Бямбачулууны Лхагвасүрэнг Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос “Жүрёо” зиндаанд дэвшүүлэн барилдуулахаар албан ёсоор шийдвэрлэсэн тухай саяхан зарласан байна.

Өнгөрсөн Хацү башёд “Макүшита” зиндааны барууны нэгдүгээрт жагсан барилдсан Кирибаяма Б.Лхагвасүрэн дөрвөн даваа, гурван унаатайгаар башёг өндөрлүүлж, качигоши буюу 50-аас дээш хувийн амжилттай барилдсан юм.

Бямбачулууны Лхагвасүрэн анх үндэсний бөх, жүдо бөхөөр хичээллэж байсан бөгөөд өсвөр үеийн улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанд жил дараалан шагналт зургадугаар байрт шалгарч, уран барилдаанаар шуугиулж байх үедээ мэргэжлийн сүмод элссэн түүхтэй.

Уян хатан, уран сийрэг барилдаантай тэрээр мэргэжлийн сүмод 23 башё барилдаад, зиндаа ахиж, цолтой бөх болж байна.

Т.Түмэндэмбэрэл

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 442 санал өгсөн байна.

Дээшээ