Гэмтлийн эмнэлэг Канадын Макгиллийн их сургуультай хамтарч ажиллах санамж бичиг байгууллаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-02-12 15:05 GMT+8

Монгол Улсын Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан, Канад Улсын МакГиллийн Их Сургуулийн Эрүүл мэндийн төвийн Гэмтлийн мэс заслын тасгийн захирал Дэн Декелбаум нар хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг солилцон ажиллуулах, мэдээллийн технологи нэвтрүүлэх, эрдэм шинжилгээний ажилтан, судалгааны ажилд оролцуулах, багаар ажиллах, сэргээн засах эмчилгээний талаарх мэдлэг, туршлага хуваалцах зэрэг чиглэлд харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхээр талууд тохиролцсон байна. 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 145 санал өгсөн байна.

Дээшээ