Фэйсбүүкийн зарим хуудас болон "Солонгос улсад 3 сараар зорчигчдын нэгдсэн групп"-үүдэд БНСУ-ын "визний материал шалгагдах, хариу олгох хугацаа ажлын 30 хоног буюу 6 долоо хоног байсан нь өөрчлөгдөж, ажлын 40 хоног буюу 8 долоо хоног болсон байна" гэсэн мэдээлэл түгсэн юм.
Энэ талаар БНСУ-ын Элчин сайдын яамнаас тодруулахад "Манайхаас одоогоор албан ёсоор 8 долоо хоног боллоо гэж зарлаагүй байна. Зургаан долоо хоногийн дараа хариу өгч байна. Гэхдээ цагаан сар болоод виз мэдүүлэгчид их байгаа учраас хариугаа хоцорч өгч байгаа. Бид аль болох хугацаандаа багтаахыг хичээж байна" гэлээ.
Харин ЭСЯ-ны харьяа Passport Express International визний мэдүүлэг хүлээн авах газраас тодруулахад "ЭСЯ-наас албан ёсоор мэдэгдээд 8 долоо хоног буюу ажлын 40 хоног болгосон" гэлээ.
Хаана, хэзээ ийм мэдэгдэл гарсан талаар асуухад "Албан бичгээр бидэнд мэдэгдэл ирээгүй ч ЭСЯ-наас ажлын 40 хоног болголоо гэж виз мэдүүлэгчдэд хэлээрэй гэж зарласан" гэв.
Түүнчлэн 90 хоногийн аяллын виз хүссэн тохиолдолд урьдын адил бүх хүнд 90 хоногийн виз олгодог байснаа өөрчлөгдөж, тухайн хүний материалд үндэслэн 90 хүртэлх хоногийн виз олгож байна гэлээ.
БНСУ-ын визний журмыг энд дарж харна уу.