600 сая гаруй хэрэглэгчтэй ЛинкедИн шууд дамжуулалт хийх боломжийг нэмлээ. Эхний ээлжид үүнийг АНУ-д туршилтын байдлаар нэвтрүүлж байгаа гэнэ. Харин олон нийтэд хэзээ нээлттэй болох нь тодорхойгүй байна.
Энэхүү шууд дамжуулалтын үйлчилгээ нь томоохон компаниудын чуулган, бүтээгдэхүүний танилцуулга болон бусад арга хэмжээг илүү олон хүнд хүргэх зорилготой аж. Ийм ч учраас хөгжүүлэлтийн эхний шатанд хүссэн хүн бүр шууд дамжуулах бус урьдчилан сонгогдсон хэрэглэгч болон компаниудтай хамтран өндөр чанартай бичлэгүүдийг цацахаар төлөвлөжээ.
ЛинкедИний зүгээс одоогоор шууд дамжуулалт хийх боломжтой хэрэглэгчдийн тоо зэрэг нарийн мэдээлэл өгөөгүй бөгөөд “Дүрс бичлэг бол манай платформын хамгийн хурдацтай хөгжиж буй контентын төрөл учир ийм шийдвэр гаргасан” хэмээжээ.
Хэдийгээр ЛинкедИн Фэйсбүүк, Юүтүб зэрэг өрсөлдөгчдөөсөө хавьгүй хожим шууд дамжуулалт хийх болж байгаа ч албаны хүмүүс нь тэдэнд маш их боломж бий болж буйг дурдсан байна.
Эх сурвалж: TechCrunch