25 настай Бахрейн хөлбөмбөгчин Хакем Аль-Арайби Австралид эргэн ирлээ. Тэрбээр, эхнэртэйгээ бал сарын аяллаар Тайландад явж байхдаа Бахрейн улсын хүсэлтээр саатуулагдан хоёр сар хоригдоод байсан юм.
Арабын хаант улс нь олон улсын хүний эрхийн эсэргүүцэлтэй тулгарсны улмаас иргэнээ өөрийн улсад шилжүүлэн авах оролдлогоо өчигдөр цуцалжээ. Гэсэн ч түүний ял шийтгэл хэвээр байх бөгөөд хуулийн дагуу шаардлагатай арга хэмжээ авах эрхтэй гэдгийг Бахрейн улсын гадаад хэргийн яамны сайд мэдэгдэв.
Хакем Аль-Арайби 2014 онд Австрали руу дүрвэж, улс төрийн орогнол хүсжээ. Тэрбээр, Бахрейн улсын эрх баригчдыг шүүмжилдэг нэгэн байж. Түүнийг Австралид байх хугацаанд Бахрейн улсын шүүх цагдаагийн газрыг эвдэлж, сүйтгэсэн хэргээр хөлбөмбөгчинд 10 жилийн ял оноожээ.
Хүний эрхийн зүтгэлчнүүд түүнийг эх орондоо буцвал эрүү шүүлттэй тулгарч, тамлагдах нь тодорхой хэмээн үзэж байсан юм.
Өнөөдөр хэдэн зуун хөгжөөн дэмжигчид хөлбөмбөгчнийг Мельбурны нисэх онгоцны буудал дээр тосож авсан байна.
Хакем Аль-Арайби цугласан хүмүүст хандан “Би Австралийн засгийн газарт талархлаа илэрхийлж байна. Намайг дэмжиж байсан бүх хүмүүст баярлалаа. Та бүхнийг харахад үнэхээр гайхалтай байна” гэжээ.
Эх сурвалж: BBC