Энэ долоо хоногт Теслагийн машинуудад хоёр шинэ горим нэмэгдэнэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-02-12 17:05 GMT+8

Теслагийн Гүйцэтгэх захирал Элон Маск “Sentry болон Dog горимууд энэ долоо хоногт багтаад хэрэглэгчдэд хүрнэ” хэмээн жиргэжээ.

Sentry нь автомашин хулгайлагдах болон гэмтэхээс сэргийлэх юм. Уг горим нь сүүлийн үеийн Tesla-ын автомашинуудад байх найман камерын тусламжтайгаар машинд ойртож буй этгээдийг хянах юм. Хэрэв машинд ямар нэг хохирол учруулбал автоматаар дүрс бичлэг хийж, дуут дохиог идэвхжүүлэх аж.

Харин Dog горим нь тэжээвэр амьтантай жолооч нарт зориулсан бөгөөд харгалзах хүнгүй машинд үлдээсэн тэжээвэр амьтад хэт халж, бүгчимдэхээс хамгаалах юм.

Энэхүү хоёр горимыг хэрэглэгчид гар утсаа update хийдэг шиг хялбархнаар автомашиндаа суулгаж болох бөгөөд үнэ төлбөргүй байх ажээ.

Эх сурвалж: Fortune

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 140 санал өгсөн байна.

Дээшээ