Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн Анахайм Дакс баг энэ улирлыг тун тааруу үзүүлэлттэй үргэлжлүүлж байсан. Бүсийнхээ сүүлийн байранд жагсаж байгаа тэдний хувьд хамгийн сүүлд Филадельфи Флайрс багт 6-2 харьцаатай ялагдал хүлээснээр 7 тоглолт дараалан хожигдсон байна.
Тэгвэл багийн удирдлагууд энэ уналтыг хангалттай гэж үзээд ерөнхий дасгалжуулагчаа үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тус багийг Канадын шилдэг мэргэжилтэн Рэнди Карлайл удирдаж байсан бөгөөд 2016 оноос хойш түүний багийн амжилт хамгийн доод түвшиндээ очжээ.
Уг нь Р.Карлайл нугаснуудыг удирдаж хэд хэдэн өндөр амжилт үзүүлсний дотор 2006-2007 оны улирлын аваргын цом хүртэл багтдаг юм. Тэрээр 1993 оноос хойш дасгалжуулагчийн ажил хийхдээ Үндэсний хоккейн лигийн Виннипег Жетс, Вашингтон Капиталс, Торонто Мэйпл Лифс зэрэг багуудыг удирдаж байсан юм.
62 настай Канад мэргэжилтний орыг хэн залгах нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд багийн ерөнхий менежер Боб Мюррэй түр хугацаанд дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэхээр болсон байна.
Г.Баярмөнх