Венесуэл улсын Үндэсний ассамблейн мэдээлснээр өнгөрсөн сард тус улсын инфляцийн түвшин 2.7 сая орчим хувьд хүрчээ.
Венесуэлд улс төрийн үймээн самуун өрнөж, хоол хүнс болоод эм тарианы хомстолд орсон тул ийнхүү инфляци өсжээ. Түүнчлэн, өнгөрсөн сард улам чангатгасан АНУ-ын хориг арга хэмжээ болон барууны орнуудын санал болгосон хүмүүнлэгийн тусламжийг авахаас татгалзсан Николас Мадурогийн шийдвэр ч мөн нөлөө үзүүлсэн байна.
Шинжээчдийн үзэж буйгаар инфляцийн түвшин өсөх нь олон хүн улсаасаа дүрвэх шалтгаан болж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд гурван сая хүн Венесуэлийг орхисон бол дүрвэгсдийн тоо энэ оны эцэс гэхэд таван саяд хүрэх төлөвтэй байгаа аж.
Мөн Венесуэлийн инфляцийн түвшин 2019 оны сүүлээр арван сая хувьд хүрч болзошгүй хэмээн Олон Улсын Валютын сангаас мэдээлсэн байна.
Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог ОХУ, Хятад тэргүүтэй улсууд, харин өөрийгөө түр ерөнхийлөгчөөр зарлаад буй Хуан Гуайдог АНУ тэргүүтэй барууны улс орнууд дэмжиж байгаа юм.
Эх сурвалж: NHK