Автобус болон таксины зогсоол дээр зогсвол 20 мянган төгрөгөөр торгоно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-02-12 14:50 GMT+8

Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксийн зогсоол дээр (22 цагаас 06 цагийн хооронд хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд) түр зогсохыг хориглоно.

Түр буюу удаан зогсох журам зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу 20 нэгж буюу 20 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авна гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн зөрчлийг бууруулах, чиглэлийн тээврийн хэрэгслийг хурдан, шуурхай зорчих боломжийг бүрдүүлэх зорилгоор хяналтын камерын тусламжтай дээрх зөрчлийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаж байна.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 143 санал өгсөн байна.

Дээшээ