Оросын Холбооны Улсын зүүн хойд хэсэг, Арктикийн далайд байрлах “Шинэ Дэлхий” гэх бүлэг арлуудад арванхоёрдугаар сараас хойш хэдэн арван цагаан баавгай үзэгдэх болжээ.
Тэгвэл өнгөрсөн бямба гарагт тус бүс нутгийн хамгийн том суурин болох 2500 гаруй хүн амтай “Белушья Губа” тосгонд цагаан баавгай нэвтэрч, барилга руу орсон хэмээн тосгоны захирагч Александер Минаев хэлсэн байна.
Тэрбээр “Хүмүүс байвгайнаас айсан. Тэдний өдөр тутмын амьдралын хэвшил өөрчлөгдсөнөөс болж гэрээ орхиход хүрэх вий гэхээс эмээж, хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь явуулахаас айж байна” хэмээжээ.
Арктикийн мөс хайлж, цагаан баавгай амьдрах газаргүй болж буйгаас хүмүүстэй ойртох нь ихэссэн. “Цагаан баавгай далайн хавыг даган, харин далайн хав мөс даган амьдардаг. Дэлхийн дулаарлаас болж мөс хайлж буй нь байгалийн гинжин урвалыг өөрчилж байна” хэмээн “Born Free Foundation” амьтан хамгааллын байгууллагын захирал Лиз Грийнграсс “CNN”-д ярьжээ.
Эх сурвалж: CNN
А.Эрхэмбаяр