Өнөөдөр болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
- “The Voice of Mongolia” шоуны ялагч, дуучин Ц.Энгүүн Япон улсын Хоккайдо мужийн Саппорогийн олон улсын цасны баярт гурван өдрийн турш ая дуугаа өргөлөө. Энэ талаарх фото сурвалжилгыг ЭНД дарж үзнэ үү.
- “Эрдэнэс Таван толгой-Инноваци-Үйлдвэрлэл” сэдэвт зөвлөгөөн “Туушин” зочид буудалд боллоо. Зөвлөгөөнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэв. Тэрээр уул уурхайн салбарт инноваци нэвтрүүлэх цаг болсон, мөн хөгжлийг дөрвөн жилээр бус, 20-25 жилээр төлөвлөх, эдийн засгаа олон тулгууртай болгох, дундаж давхаргаа 70-аас дээш хувьд хүргэхийн тулд бүгд хамтран ажиллах ёстой. Энэ бүхэнд эрдэмтэн, судлаач, эдийн засагчдын оролцоо чухал гэлээ.
- Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид их хэмжээний хар тамхи хууль бусаар тээвэрлэж явсан этгээдүүдийг илрүүлэн дайчлан баривчиллаа.
- БНСУ-ын "визний материал шалгагдах, хариу олгох хугацаа ажлын 30 хоног буюу 6 долоо хоног байсан нь өөрчлөгдөж, ажлын 40 хоног буюу 8 долоо хоног болсон гэв.
- Хэнтий аймагт нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр явуулахаар болсон. Нөхөн сонгуулийг зохион байгуулахад улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 287 сая 614 мянга 335 төгрөгөөр баталсан бөгөөд уг хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.