Английн Juniper Research судалгааны байгууллагаас 2023 он гэхэд дуу хоолойгоор удирдагддаг ухаалаг, туслагч төхөөрөмжийн тоо 8 тэрбумд хүрнэ хэмээн таамаглажээ.
2018 оны эцсийн байдлаар дэлхий даяар ийм төрлийн 2.5 тэрбум төхөөрөмжийг ашиглаж байна гэж тооцсон байдаг.
Тус судалгааны байгууллагын үзсэнээр ирээдүйд ухаалаг туслагчийн ихэнх хувь нь гар утас дээр суурьшсан байх гэнэ. Гүүгл өнгөрсөн сард “2019 оны 1-р сарын эцэс гэхэд Google Assistant ухаалаг туслагч нийт 1 тэрбум төхөөрөмж дээр суурьшсан байх болно” гэж мэдээлж байсан билээ. Мөн энэ оны 1-р сарын байдлаар Амазоны хөгжүүлж буй Alexa ухаалаг туслагч бүхий нийт 100 сая гаруй төхөөрөмж зарагдсан байна.
Juniper Research ирээдүйд ихэнх хэрэглэгчид дуу хоолойгоор удирдагддаг ухаалаг туслагчтайгаа гар утас, чанга яригчаар бус зурагтаа ашиглан харьцана гэж таамаглажээ. Тодруулбал дуу хоолойгоор удирдаж болдог туслагчтай зурагтын тоо ирэх 5 жилд 121 хувиар өсөх бол ийм төрлийн чанга яригчийн тоо 41 хувиар өсөхөөр хандлагатай байгаа аж.
Өнөөдрийн байдлаар ухаалаг чанга яригчийн зах зээлд Амазон тэргүүлж байгаа ч ирэх жилүүдэд Хятадын компаниуд хүч түрэн орж ирэх гэнэ.
Мөн ухаалаг туслагчийн хэрэглээ нэмэгдэх тусам хэрэглэгчийн дэлгэц ширтэн өнгөрүүлэх хугацаа багасаж болохыг Juniper Research-ын тайлан онцолжээ.
Эх сурвалж: TechCrunch