Богд хааны ордон музейд өнөөдөр 11.40 цагт Цагаан Дара эх бурхныг нэг өдөрт багтаан бүтээх үзэсгэлэнгийн нээлт боллоо. Үзэсгэлэнг тохиолдуулан музей өнөөдөр өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй, бусад хүмүүст 50 хувийн хөнгөлөлттэй үйлчилж байна.
Одоогоор тус үзэсгэлэнг хамтран зохиож буй СУИС-ийн Дүрслэх урлаг, дизайны сургуулийн уран зургийн тэнхим, Занабазарын нэрэмжит Монголын бурхан шашны дээд сургуулийн оюутнууд болон бие даан оролцож буй бүтээлчид нийлсэн долоон хүн бурхан бүтээж байна.
Богд хааны ордон музейн менежер Ч.Гүнчин-Иш, “Шинийн найман бол Цагаан дара эхийн буулттай өдөр гэдэг. Тиймээс Дара эх бурхныг эх дэлхий дээр залрах үеэр нь ийнхүү нэг өдрийн дотор багтаан бүтээдэг. Бурхныг бүтээдэг хүнийг “бурханч” гэнэ. Тухайн шашныхаа гүн ухааныг ойлгосон, мэддэг лам нараас гадна гарын ур дүйтэй зураач нар бурхан урладаг. Цаашдаа бид нэртэй уран бүтээлчдийг энэ үйл ажиллагаандаа хамруулах сонирхолтой байна” хэмээн ярилаа.
Нээлтийн үеэр “Бумаа анд” Монголын буддист эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ч.Гүнзээ “Залуучууд Цагаан Дара эхийг бүтээж байгаа нь сайхан хэрэг. Учир нь энэ үйл насыг уртасгаж, аюулаас хамгаалдаг зан үйл юм. Цагаан Дара эх нь биедээ долоон мэлмийтэй ба энэ нь долоон ертөнцийг бэлгэддэг” гэж хэлээд Цагаан Дара эхийн магтаалыг уншив.
Мөн үзэсгэлэнд оролцож, бурхан бүтээж буй СУИС-ийн 3-р курсийн оюутан Б.Долгорсүрэн, Энэ жил анх удаа оролцож байна. Өмнөх өдөр нь бэлтгэл ажлаа базааж бурхнаа буулгасан. Өмнө нь өөр бурхан зурж байсан ч Цагаан Дара эхийг анх удаа зурах гэж байна хэмээн ярьсан юм.
А.Эрхэмбаяр