Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорт буцаах шийдвэрийг гаргажээ.
Үндэслэл нь мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзсэн байна. Хэргийг сануулахад, Э.Бат-Үүлийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа хүү Б.Чулуудайн компанид давуу байдлыг олгосон байж болзошгүй тул ийнхүү шалгах болсон. Тухайн үед НИТХ-аас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах шаардлагатай гэсэн шийдвэр гарсан байдаг.
Энэ дагуу аж ахуйн нэгж нь иргэдтэй гэрээ байгуулж, газрыг нь байраар солих ажлыг эхлүүлж байсан юм.