Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хянадаг харуулуудын өнөөдрийн 10.00 цагийн мэдээг хүргэж байна.
10.00 цагийн байдлаар хот хойд захын гэр хороолол СХД-ийн II хорооны нутаг дэвсгэр болох Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их буюу АЧИ 935-ыг зааж байна. Утаа хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах хэмжээнд байгаа энэ үед гадаа биеийн хүчний хөдөлмөр хийхээс зайлсхийж, аль болох гэртээ байх хэрэгтэй. Мөн цэвэр агаарт гарах нь зөв юм. Гадуур зайлшгүй гарах бол амны хаалт зүүхийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.
Агаарын чанарын индекс Нисэх орчимд 329, МҮОНРТ-ийн орчим 309 байна. Агаарын бохирдолтой энэ үед зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх, биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх нь зөв. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмийг хугацаанд нь уух шаардлагатай юм.