Үүрэн холбооны 5G технологид ноёрхохын төлөө АНУ-тай хүч үзэж буй Хятадын өрсөлдөөнөөс хөрөнгө оруулагчдад ямар хожоо гарч болох вэ. Гэхдээ геополитикийн учрыг ойлгохгүй бол асуултын хариу түвэгтэй.
Huawei Technologies-ын санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг 12 дугаар сарын эхээр Канадад баривчилсны дараа Хятадын харилцаа холбооны салбарын нойрмог үнэт цаас гэнэт амь орсон. Huawei Technologies Иранд тавьсан АНУ-ын хоригийг зөрчсөнтэй холбогдуулан захирлыг нь баривчилсан хэмээн албан ёсоор тайлбарладаг. Харин Хятадын олон хүн уг үйлдлийг эх орных нь 5G технологийн давамгайлалд АНУ-ын Засгийн газар саад хийх гэсэн үйлдэл хэмээн ойлгодог.
Европын Холбооны Стандартын Хүрээлэнгийн (European Telecommunications Standards Institute) баримтаас үзвэл Huawei компани шинэ үеийн утасгүй холбооны технологийн патентын тоогоор дэлхийд тэргүүлдэг. Хятадын холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгчийн цар хүрээ хөрөнгө оруулагчдын хувьд 5G технологитой холбоотой юм бүхнийг сонирхох үндэс болж байна.
Европ, АНУ-аас ялгаатай нь БНХАУ-ын удирдлага 5G нэвтрүүлэх бэлтгэл ажилд цаг алдахгүй шуурхай хөдөлж байна.
БНХАУ-ын Үйлдвэрлэл, Мэдээллийн Технологийн Яам 12 дугаар сарын 7-нд харилцаа холбооны тэргүүлэх гурван оператортоо 5G холбооны давтамжийн зурвасын хүрээг хуваарилж лицензийг нь олгосон. Лицензийн ачаар операторууд шинэ үеийн сүлжээг 2020 онд арилжааны нийтлэг хэрэглээнд нэвтрүүлэхийн өмнөх эцсийн шатны туршилт явуулах боломжтой болов.
Лиценз олгосноос сарын дараа БНХАУ-ын Засгийн газар зарим хотод бүр энэ оны эхээр туршилт явуулах түр лиценз олгохоо мэдэгдэв. Европ, АНУ-аас ялгаатай нь БНХАУ-ын удирдлага 5G нэвтрүүлэх бэлтгэл ажилд цаг алдахгүй шуурхай хөдөлж байна.
Утасгүй холбооны антенн үйлдвэрлэгч компаниуд болон төрийн өмчийн China Tower Corp-ын хувьцааны үнэ тэнгэрт хадлаа. Мобайл сүлжээний антенн үйлдвэрлэгч монопол операторын хувьцааны үнэ 12 дугаар сарын эхээр Хонконгод 40 гаруй хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 37 тэрбум ам.доллар давав.
Хятадын арилжаачид бүтэн долоо хоног үргэлжилсэн билгийн тооллын сар шинийн амралтын дараа даваа гарагт эх газрын Хятадын биржид бүртгэлтэй, үүрэн холбооны антенн үйлдвэрлэгч 10 гаруй компанийн хувьцааны үнэ 4.3 хувиар өссөн юм. Хонконгод бүртгэлтэй Comba Telecom Systems Holdings-ын хувьцааны үнэ бүр 70 гаруй хувиар үсэрлээ.
Хятадын 5G технологид мөнгө цутгаж ашиг олох сонирхолтой хөрөнгө оруулагчдын хувьд гол аваргуудын хувьцаа худалдаж авахад хэцүү үе тулгарч байгаа бололтой. Ердийн нөхцөлд холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч гол компаниуд, тодорхой дурдвал хувийн Huawei компани болон хувьцааг нь Хонконг, Шэньжэнийн биржид арилждаг ZTE Corp илүү сонирхолтой байдаг. Зөвхөн ZTE Corp гэхэд л 5G технологийн 1000 гаруй амин чухал лиценз эзэмшдэг юм.
Гэсэн хэдий ч ZTE-гийн хувьцааг цөөн хүн худалдан авч зүрхэлнэ. Тус компани 5G технологи хөгжүүлэхэд их зардал гаргаж буй гэх цуу яриагаар зах зээлийн үнэлгээ нь 2017 оны эцсээр 23 тэрбум ам.доллар болтлоо өссөн юм.
Гэвч Иранд тавьсан хоригийг зөрчсөний шийтгэл болгон АНУ зарим амин чухал технологио ZTE-д худалдахыг хориглосны дараа үнэ нь эргээд унасан талтай. Хожим хоригийг нэг тэрбум ам.долларын торгууль болгон өөрчилж, менежментийн “цоорхой”-г залруулсны дараа геополитикийн зөрчил намжсан. ZTE компани одоо ч орлогынхоо 35 хувийг БНХАУ, АНУ-ын хоорондох 5G технологийн өрсөлдөөний талбар болсон хилийн чанадын зах зээлээс олж байгаа.