АНУ-ын Худалдааны комисс Валентины баярыг тохиолдуулан 2018 онд Америкчууд 143 сая ам.долларыг цахимаар танилцсан хүндээ алдсан талаар ахин сануулжээ.
2018 онд тус агентлагт интернетээр дамжуулан танилцсан хүндээ "хулхидуулж", эдийн засгийн хувьд хохирсон 21 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн гэнэ. Энэ нь ийм төрлийн залиланд нэг иргэн 2,600 ам.долларыг алдаж байгаа гэсэн үг бөгөөд дундаж хэмжээ бусад төрлийн залилангуудын дунджаас даруй 7 дахин их байгаа юм.
Өнгөрсөн жил 21 мянган тохиолдол бүртгэгдэж байсан бол
- 2015 онд 8,5 мянга,
- 2016 онд 11 мянга,
- 2017 онд 17 мянган тохиолдол бүртгэгдэж байжээ.
Танилцах замаар залилдаг хүмүүс ихэвчлэн олон нийтийн сүлжээ болон бусад танилцах сайтууд дээр хуурамч хаяг үүсгэдэг. Танилцсан хүндээ өөрийгөө гадаадад байгаа гэх мэт шалтгаан хэлж биеэр уулзах боломжгүй гэж итгүүлдэг аж. Үүний дараагаас төрөл бүрийн шалтгаан хэлэн мөнгө явуулахыг хүсдэг байна.
Иймд АНУ-ын Худалдааны комиссоос уулзаж байгаагүй хүмүүстээ мөнгө зээлэхгүй байхыг, тухайн хаягаа жинхэнэ эсэхийг сайтар нягтлахыг зөвлөжээ.
Эх сурвалж: NPR