Оскарын шагнал гардуулах ёслол энэ сарын 25-ны өдөр болох гэж байна. Харин та өнгөрсөн онд дэлгэцнээ гарсан шилдэг кинонуудыг үзэж амжсан уу?
Оскар болохоос урьтаж үзэх хэрэгтэй 10 киног танилцуулж байна.
A STAR IS BORN
Энэхүү киног жүжигчин Брэдли Купер найруулж, өөрөө гол дүрд нь тоглосон гэдгээрээ онцлог.
Алдарт хөгжимчин Жаксон Мейн (Брэдли Купер) уран бүтээлч эмэгтэйд дурлаж мөрөөдлөө биелүүлэхэд нь тусална. Харин Алли (Лэди Гага) амжилтад хүрэх зуур хосуудын харилцаа өөр болж эхэлнэ. Согтууруулах ундаа болон сэтгэл гутралд автан өөртэйгөө тэмцэж буй Жаксон Мейний түүх хэрхэн төгсөхийг тус киноноос үзээрэй.
"The Shallows" дуу нь шилдэг дууны төрөлд шалгарах магадлал өндөр байна.
FIRST MAN
“Box office”-д төсөөлж байснаас бага орлого олсон ч үзэхэд үнэ цэнэтэй кинонуудын нэг юм.
Нил Армстронг ямар золиос гаргаж хэрхэн саран дээр буусан талаарх түүхийг тус кинонд өгүүлнэ. “La La Land”, “Whiplash” бүтээлүүдээрээ Оскар хүртсэн Дэмьен Шазелл найруулагчаар ажиллажээ.
Нил Армстронг сансрын түүхэн дэх хамгийн аюултай даалгаврыг гүйцэтгэн 1969 оны долдугаар сарын 20-ны өдөр саран дээр буусан анхны хүн болсон билээ.
THE FAVOURITE
Бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн уг киноны найруулагчаар Йоргос Лантимос ажиллажээ. Түүхэн бүтээл гэдгээрээ онцлог.
18-р зууны үеийн Их Британийн Хатан хаан Аннегийн ивээл хайрыг татахаар хоёр эмэгтэй тэмцэлдэх тухай үйл явдал гарна.
ROMA
Драм төрлийн энэхүү киног хар цагаанаар дүрслэн харуулжээ. Мексик улсад 1970-аад оны эхээр дундаж орлоготой айлд ажилладаг үйлчлэгч эмэгтэйн амьдралыг өгүүлнэ. Тус киноны найруулагчаар хоёр удаа Оскарын шагнал хүртэж байсан Альфонсо Куарон ажиллажээ.
Мөн “Roma” 2018 оны Веницийн 75 дахь удаагийн олон улсын кино наадмын “Алтан арслан” шагналыг хүртсэн билээ.
IF BEALE STREET COULD TALK
Энэхүү киног "Moonlight"-ийн зохиолч, найруулагч Барри Жэнкинс найруулжээ.
Гол дүрийн залуу Фонни үйлдээгүй хэргийнхээ төлөө ял үүрснээр залуу хосуудын амьдрал бүхэлдээ өөрчлөгдөнө.
BLACKKKLANSMAN
Бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн уг киног Спайк Ли найруулжээ. 1970-аад оны үед Колорадо цагдаагийн газарт ажилладаг байсан анхны хар арьстай мөрдөгчийн тухай өгүүлнэ.
“SPIDER-MAN: INTO THE SPIDER-VERSE”
Нью Йорк хотын өсвөр насны сурагч Майлс Моралес хүн аалз болж, Петр Паркер болон бусад хамтрагчтайгаа нийлэн хотоо аюулаас хамгаалах даалгаврыг гүйцэтгэнэ.
Найруулагчаар Боб Персишетти, Петр Рамси нар ажиллажээ. IMDB үнэлгээ нь 9-өөс 8.7 юм.
BLACK PANTHER
Райан Куглерын найруулсан "Black Panther" супер баатартай киноны ихэнх дүрийг африк америк гаралтай жүжигчид бүтээсэн гэдгээрээ онцлогтой.
Тус киноны гол баатар Т'Чалла буюу Хар ирвэсийн дүрийг "Lie To Me" цувралд тоглож байсан жүжигчин Чедвик Боузман бүтээсэн байна.
Технологийн өндөр хөгжилтэй нууцлаг "Wakanda" улсын хунтайж Т'Чалла ард иргэдээ шинэ ирээдүй рүү хөтөлнө.
SHOPLIFTERS
Шилдэг гадаад киноны төрөлд дэвшсэн уг киног Хироказу Кореда найруулжээ.
Гадаа даарсан охиныг гэртээ авчирснаар киноны үйл явдал эхэлнэ. Үүнээс хойш тэдний амьдрал өөрчлөгдөж нууц задрана.
MINDING THE GAP
Энэхүү кино Оскарын шилдэг баримтат киноны төрөлд дэвшсэн юм. Найруулагч Бинг Лиу өөрийнхөө болон хоёр найзынхаа 12 жилийн түүхийг хураангуйлан хүүрнэжээ. Тэдний туулж өнгөрүүлсэн хүүхэд нас, том хүмүүсийн сэтгэлгээний ялгааны талаар харуулна.