Өнөөдрийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
- 13 настай охиныг хөнөөсөн гэмт этгээдүүдийн давж заалдах шүүх хурал хойшиллоо. Гомдол гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй шалтгаанаар өнөөдрийн шүүх хурлыг хойшлуулжээ.
- Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордонд МҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй уулзалт хийлээ. Байгалийн баялагтаа эзэн болох нь маш чухал. Засгийн газар хувийн хэвшлийнхнийг дэмжиж ажиллана, хувийн өмчид халдахгүй. Баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийг хөхиүлэн дэмжинэ. Харин хууль бусаар хулгай хийж олж авсан өмч хөрөнгийг буцааж авна. Монголын 3.2 сая иргэн хамтдаа хүртэх учиртай байгалийн баялгийг нэг хоёр компани, гэр бүл хувьдаа авсан зүйл байна. Үүний улс буцааж авах ёстой гэж үзэж байна гэв.
- Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ийн бүртгэл эхэлж байгаатай холбогдуулан мэдээлэл хийж байна. ЭЕШ болон монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн дөрөвдүгээр сарын 15-ны 18.00 цаг хүртэл улс орон даяар нэгэн зэрэг онлайнаар явагдана.
- "Ж.Золжаргал: Бүх нийтээрээ сайжруулсан түлш түлээд ч агаарын бохирдол дорвитой буурахгүй" ярилцлагыг ЭНД дарж уншина уу
- Өнгөрсөн онд хамгийн олон тусгай зөвшөөрлийг “Алтан Дорнод Монгол” компани эзэмшиж байсан бол өнгөрсөн оны 10 дугаар сарын байдлаар “Чингис Ворлд Майнинг” компани хамгийн олон зөвшөөрөл эзэмшигч болжээ. “Алтан Дорнод Монгол” компанийн тусгай зөвшөөрлийн тоо 12 оор буурсан бол ураны чиглэлээр ажилладаг “Кожеговь” компанийн эзэмшдэг тусгай зөвшөөрөл ес болж, буурчээ.