Кашмир дахь Энэтхэгийн удирдах бүсэд байрлах Энэтхэгийн цэргийн хүчний ойролцоо өчигдөр бөмбөг дэлбэрснээс 40 хүн амиа алдлаа. Цагдаа нарын мэдээлж буйгаар тэсрэх бөмбөг тээвэрлэж явсан машин Кашмирын нийслэл Шринагар руу цэргүүд зөөж байсан автобусыг мөргөсөн аж.
Нийт 70 автобус 2500 гаруй цэрэг тээвэрлэж явсан бол мөргөсөн машин 300-350 кг тэсрэх бөмбөг авч явжээ.
Энэтхэгийн засгийн газраас Пакистан дахь салан тусгаарлах үзэлтэй бүлгэмийг буруутгаж буй бөгөөд дайралтын ард Пакистанд байрлах исламийн Jaish-e-Mohammad бүлгэм бий хэмээн буруутгаж байна.
Энэ бол 1989 онд Энэтхэгийн дэглэмийн эсрэг бослого эхэлснээс хойш Кашмир дахь Энэтхэгийн цэргийн хүчин рүү дайрсан хамгийн аймшигтай дайралт юм байна.
Эх сурвалж: BBC, CNN
А.Эрхэмбаяр