МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдлээс төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж буй талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар өнөөдөр Төрийн ордонд Хэвлэлийн бага хурал хийхдээ мэдэгдлээ.
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хандсан шаардах бичигт:
- Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ард түмний өмч болгох
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон боловч авлига хуйвалдааны замаар хувьд авсан стратегийн ордуудыг нийтийн өмчлөлд эргүүлэн авах авах
- Шүүх, прокуорор, АТГ, Үндсэн хуулийн цэцийн удирдлагуудыг огцруулж, яаралтай шинэ удирдлага томилуулах
- Хөгжлийн банк болон төрийн нэрээр авсан их хэмжээний мөнгийг эргүүлэн төлүүлэх, улсад үр ашигггүй хийсэн коэцессийн гэрээнүүдийг цуцлах, ЖДҮ-г дэмжих сан зэрэг нийт 26 санг шалгаж, шаардлагагүй үрэлгэн сангуудыг татан буулгах, буруутныг хууль хяналтын байгууллагаар шалгуулах
- Төрийн албыг арилжаалах, худалдах санаархал бүхий 60 тэрбумын хэргээр нийтийн сонсгол хийж, буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх
- Агентлагийн дарга болон түүнээс дээш бүх шатны албан тушаалтныг Нийтийн сонсголын тухай хуульд зааснаар томилгооны сонсгол явуулж байж томилдог болох
- Газрын наймаа, авлигын замаар авсан газрын зөвшөөрлийг цуцалж нийтийн эзэмшилд шилжүүлэх
- С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг шалгах шинэ нөхцөл үүссэн тул хэргийг хүний эрхийг зөрчиж, хууль бусаар шийдвэрлэсэн асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах, энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагааг шинээр эхлүүлэх.
Иймд УИХ-ын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулж, энэ бүх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх шаардлагыг өнөөдөр хүргүүлж байгааг УИХ-ын гишүүн Л.Болд уламжлав.