Их Британи болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хаалтын хүрээнд Британийн Элчин сайдын яам нь тус улсын технологи, боловсролын салбарыг онцлон таниулах арга хэмжээ зохион байгуулна.
‘’Улаанбаатар Төмөр Зам’’ ХНН-тэй хамтран Улаанбаатар-Сэлэнгэ, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэргийг Британи, Монголын далбаагаар чимэн хоёрдугаар сарын 19-21-ны өдрүүдэд хөдлөх гэж байна. Дархан-Уул аймгийн боловсролын өдөрлөг, Орхон аймагт Британийн уул уурхайн технологи, тоног төхөөрөмжийн компаниудыг танилцуулах, цаашид хамтран ажиллах боломжуудыг нээх талаар уулзалт хийх юм байна.
Монгол Улсад суугаа Британийн Элчин сайд ноён Филип Малон “Бид 55 жилийн ойн баярын хаалтыг орон нутагт хийх болсондоо баяртай байна. Уг арга хэмжээгээр дамжуулан бид Британийн технологийн чадавхийг Монголын уул уурхайн салбарт таниулж, Монголын залууст дэлхийд боловсролын салбараараа тэргүүлэгч манай улсад хэрхэн суралцах боломжтой болон Британийн Засгийн газрын Чевнинг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг уриалан дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
Энэ арга хэмжээнд зориулан Сэлэнгэ болон Замын-Үүдийн чиглэлийн галт тэргийг найрамдалт харилцааны билэгдэл болгон хоёр орны далбаагаар өвөрмөц байдлаар чимж байгаа нь Их Британи улс Монгол Улстай илүү инновацлаг, далайцтай байдлаар харилцаж буйн илрэл болно гэж найдаж байна’’ хэмээн онцлов.
Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуульд хоёрдугаар сарын 20-ны өдөр болох ‘’Британи Боловсролын Нээлтэй Хаалга‘’ өдөрлөгт дараах байгууллагууд оролцоно. Үүнд:
- ESP Mongolia- Англи хэлний IELTS шалгалтын албан ёсны төв
- Succedu
- Study UK
Энэ үеэр Британийн Чевнинг тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг ЭСЯ-ны мэргэжилтэн өгөх юм байна.