Хоолны хордлогын талаар ХӨСҮТ-өөс тодруулга авч байна.
ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Энэ сарын 12-нд 16 цагийн үед нэг гэр бүлийн 5 хүн KFC түргэн хоолны газрын Зайсан дахь салбарт хооллоод, хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн тул манай эмнэлэгт хандан, гурван хүүхэд нь эмнэлэгт хэвтээд хоёр нь зөвлөгөө аваад буцсан.
Хоолны хордлогын үед өвчтөнүүдийн тухайн өдрөөс өмнөх гурав хоног хэрэглэсэн хүнсийг судалж, шинжилдэг. Тэднээс аман асуулга авч, заримыг нь гадуур буюу өрхийн эмчийн хяналтад байлгасан. Зарим нь манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Урьдчилсан байдлаар тэдгээр 20 өвчтөнөөс бүгдээс нь яг адилхан буюу шигелл гэдэг нян илрүүлсэн. Энэ нь цусан суулга үүсгэдэг нян юм.
Хоолны хордлогын халдварын үед сэжиглэж буй хүнсний бүтээгдэхүүний нян, өвчтөнөөс илэрсэн нян ижил байх ёстой. Энэ тохиолдолд тухайн түргэн хоолны газраас хордсон гэж дүгнэнэ. Одоогоор хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний хариу гараагүй байна. Хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний хариуг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар гаргах бөгөөд ирэх долоо хоногт хариу гарна.
Одоо 37 хүн манай эмнэлэгт байна. Урд шөнө 10-аад хүн нэмж ирлээ. Гадуур 30 гаруй хүн эмчилгээ хийлгэж байна. Бүх өвчтөний биеийн байдал нь харьцангуй хөнгөн байна. Гадуур яриад байгаа шиг ухаан алдсан хүн ирээгүй. Бөөлжсөн, халуурсан шинж тэмдэгтэй ирцгээсэн. Хамгийн бага нь 3 настай хүүхэд байна. 3-14 насны арван хүүхэд бий. Өвчтөн яагаад нэмэгдэж байна гэхээр гэртээ өөрсдөө эмчлэх гэж цаг алдсан байсан.