Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертег шүүмжилсэн нийтлэл бичдэг “Rappler” мэдээний агентлагийн захирал Мариа Рессаг лхагва гарагт баривчилж, пүрэв гарагт батлан даалтаар суллажээ.
Түүнийг бусдын нэр хүндэд халдан цахимаар хүн гүтгэсэн хэрэгт буруутгав. “Rappler” сайтад долоон жилийн өмнө тавигдсан Филиппиний өндөр албан тушаалтан болоод нэгэн бизнесментэй холбоотой тайлангаас болж түүнийг баривчлаад байсан юм. Тус тайланд хүний наймаа, мансууруулах бодистой хамаатай баримтууд байсан гэнэ.
“Rappler” мэдээний агентлаг нь эрэн сурвалжлах сэтгүүлзүйн бүтээлүүдээрээ алдартай. Дутертегийн бодлогыг зоригтойгоор шүүмжлэн бичдэг цөөхөн байгуллагуудын нэг аж. Тухайлбал, Дутертегийн явуулсан хар тамхитай тэмцэх бодлогоос хамааран 5,000 гаруй иргэн сүүлийн гурван жилийн хугацаанд амь насаа алдсан баримтыг дэлгэж байв. Мөн түүнийг гэрийн үйлчлэгчээ хүчирхийлэхийг завдсан тухай мэдээллийг нийтэлж байжээ.
Сонирхолтой нь Филиппиний цахим гүтгэлгийн тухай хууль түүнийг нийтлэлээ хэвлэснээс дөрвөн сарын дараа буюу 2012 оны есдүгээр сард бий болсон. Мариа Рессаг өмнө нь татвараас зайлсхийсэн хэргээр мөн буруутгаж байсан.
Ерөнхийлөгч Родриго Дутерте тус сайтыг худал мэдээлэл тараадаг гэж үздэг. Тэрбээр, өөрийнх нь оролцон үйл явдалд "Rappler"-ийн сэтгүүлчдийг ирэхийг хориглосон юм.
Олон улсын хэвлэлийн эрх чөлөөний зүтгэлтнүүд үүнийг хэвлэлийн байгууллагын дуу хоолойг хаах гэсэн засгийн газрын оролдлого хэмээн үзэж байна. Эмнести Интернэшнл хүний эрхийн байгууллагаас үүнийг сэтгүүлчдийн мэдээлэх эрхэд халдан, тэднийг айлган сүрдүүлж заналхийлсэн үйлдэл гэж тодорхойлов.
Азийн нэгдсэн мэдээний сүлжээ мөн адил мэдэгдэл гаргаж, засгийн газрыг увайгүй үйлдлээ зогсоох хэрэгтэй гэжээ.
"Rappler" сайт Мариа Рессагийн эсрэг үүсгэсэн хэрэг нь үндэслэлгүй, худал гэх мэдэгдлийг гаргаад байна.
Эх сурвалж: BBC