2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Инчеон-Улаанбаатар чиглэлд хөөрөх гэж байсан EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээлэл Инчеон нисэх буудлын Аюулгүй байдлын албанд иржээ.
Иймд БНСУ-ын Инчеон олон улсын нисэх буудал, тус улсын Онцгой байдлын удирдлагын төвөөс уг агаарын хөлөгт аюулгүй байдлын үзлэг хийх шаардлагатай хэмээн онгоцонд суудлаа эзэлсэн бүх зорчигч, ачаа тээшийг гарган шалгалт хийж байна.
Энэхүү нөхцөл байдлын улмаас гарсан нислэгийн сааталд МИАТ компани үйлчлүүлэгчдээсээ хүлцэл өчиж, нөхцөл байдлын талаар тухай бүрт нь мэдээлэх болно гэж мэдэгдэв.
БНСУ-ын цагаар 12.20 цагт хөөрөх хуваарьтай байсан онгоц Улаанбаатарынхаар 14.30 цагт хөөрөөгүй байна.