Улсын хэмжээнд хоёрдугаар сарын 15-ний өдрийн байдлаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвд зоонозын халдварын хүний өвчлөлийн сэжигтэй байж болзошгүй нийт 38 яаралтай дуудлагыг хүлээн авчээ.
Эдгээрийн
- 31(81.6%) галзуугийн эрсдэлд өртсөн,
- 4(10.5%) хачигт халдвар,
- 1(2.6%) хумхаа,
- 1(5.3%) ям өвчний сэжигтэй тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий аймгийн 10 сум, нийслэлийн 3 дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 31 тохиолдол ЗӨСҮТ-д бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 72 хувиар их байна.
Галзуугийн сэжигтэй мал, амьтны дайралтад өртсөн нийт тохиолдлын 12 нь чононд, 7 нь үнэгэнд, 4 нь эзэнгүй нохойд, 4 нь эзэнтэй нохойд, 3 нь мануулд, 1 нь тэмээд уруулсан байна.
Иймд ЗӨСҮТ-өөс дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
- Галзуу өвчний эрсдэлд өртөх аливаа эрсдэлээс сэргийлж, сонор сэрэмжтэй байх
- Мал, тэжээвэр амьтны зан авирыг ажиглаж, өөрчлөлт илэрсэн үед яаралтай мал эмнэлгийн байгууллагад мэдээлэх
- Гэрийн тэжээвэр амьтныг бүртгэлжүүлж, урьдчилан сэргийлэх үзлэг, дархлаажуулалтад хамруулах
- Хэрэв галзуугийн сэжигтэй мал, амьтны дайралтад өртсөн тохиолдолд нэн даруй савантай усаар шархыг 10-15 минут сайтар хөөсрүүлэн угаах, эмнэлэгт яаралтай хандаж, вакцины бүрэн тунд хамрагдах
- Малчид бэлчээрт зэрлэг амьтны дайралтад өртөхөөс сэргийлэх, шалтгаан тодорхойгүй мал, амьтан үхсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.