Гахай, тахиа, загасны тэжээлийн уураг болон малын гаралтай тос үйлдвэрлэх “Protein” үйлдвэр Эмээлтэд нээлтээ хийлээ.
Үйлдвэр өдөрт малын гаралтай 96 тонн хаягдал түүхий эд боловсруулж 24 тонн тэжээлийн уураг, малын гаралтай 17 тонн тос үйлдвэрлэх юм байна.
Гахай, тахианы эрчимжсэн аж ахуйн тэжээлийн уургийн 80 хувийг дангаараа хангах хүчин чадалтай
Манай улс жилд 18 орчим тэрбум төгрөгийн тэжээлийн уургийг импортоор авдаг. Гахай, тахианы эрчимжсэн аж ахуйн тэжээлийн уургийн 80 хувийг дангаараа хангах хүчин чадалтай энэ үйлдвэр ашиглалтад орсноор дээрх мөнгө дотооддоо үлдэх боломж бүрдэж байна.
Тэжээлийн уураг, малын гаралтай тос нь дэлхийн зах зээлд эрэлттэй бүтээгдэхүүнд тооцогддог бөгөөд цаашид гадаадад нийлүүлэхээр төлөвлөсөн байна.
“Protein” үйлдвэрийг Хөгжлийн банкнаас авсан зээлийн хөрөнгөөр байгуулж, Италийн “Impianti Carrera” компанийн дэвшилтэт тоног төхөөрөмж суурилуулжээ.
Монгол Улсын Засгийн газар, нэмүү өртөг шингэсэн, олон улсын чанар, стандартын шаардлага хангасан, өрсөлдөх чадвартай, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байр, гадаад, дотоод худалдааны эргэлт, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхээр “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үйлдвэрийн нээлтэд оролцлоо.
Тэрээр хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалангийн салбараа хөгжүүлж эрүүл хүнсээр иргэдээ хангах, улмаар хүнс экспортлогч орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд “Protein” үйлдвэр хувь нэмэр оруулна гэдгийг энэ үеэр онцолжээ.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс