Эрүүл мэндийн яамнаас 21 аймгийн эрүүл мэндийн газарт түргэн тусламжийн автомашин өчигдөр хүлээлгэн өглөө. Эрүүл мэндийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд алслагдсан орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэхүү автомашинуудыг нийлүүлж байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Яаралтай тусламжийг богино хугацаанд үзүүлж чадвал эрсдэлийг төдий хэмжээнд бууруулж байдаг учраас түргэн тусламжийн автомашин хамгийн чухал үүрэгтэй. Орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор хэнийг ч орхигдуулахгүй байх гэсэн ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ажиллаж, нэн шаардлагатай байсан түргэн тусламжийн автомашиныг олгож байгаа гэлээ.
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын жолооч Ө.Наранбаатар, Өргөн уудам газар нутгийн 80 хувийг хамарч, 10 мянга гаруй хүн амд хүрч, 300 км-ийн радиуст дуудлагад явдаг тул түргэний машин нэн шаардлагатай байлаа. Жилд бид дунджаар 1000 орчим дуудлагад явдаг. Манай нөхцөлд бол хэвтрийн хүн зөөх, осолд орсон хүнийг зөөх, даваа гүвээ давахад туулах чадвартай сайтай машин хамгийн тохиромжтой байдаг.
Увс аймгийн Эрүүл мэндийн газрын жолооч С. Мягмарсүрэн, Би байгууллагадаа 33 дахь жилдээ жолооч хийж байна. Хөдөө орон нутагт уул, хадтай бартаа ихтэй замаар явдаг учраас туулах чадвар сайтай машин л хэрэгтэй байдаг. Хуучин машиндаа запас сэлбэг хийж, засаж янзалж унасаар есөн жилийн дараа шинэ машинтай болж байгаадаа баяртай байна гэв.