Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.
-Өнгөрсөн баасан гарагт тохиосон Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдрийг ЭХЭМҮТ эмчлүүлэгч хүүхэд багачууд, тэдний эцэг эхчүүдтэй хамтран хоёр дахь жилдээ тэмдэглэв. Тус эмнэлгийн Хүүхдийн хорт хавдрын тасгийн 20 хүүхэд хорт хавдрын эсрэг эмчилгээгээ дуусгаж, бүрэн эдгэрснээ зарлан хонх цохиж, эмнэлгээс гарлаа. Тус эмнэлгийн удирдлагууд хүнд өвчнөөсөө ангижирсан хүүхдүүдийг "Эрэлхэг баатар" медалиар урамшуулсан баярт үйл явдал боллоо.
Хүүхдийн хорт хавдрыг эмчлэхэд 2-3 жилийн хугацаа шаардагдах бөгөөд 2018 оны туршид 18 хүртэлх насны 20 хүүхэд эмчилгээгээ бүрэн хийлгэж, эрүүл болжээ.
-Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн пүрэв гарагт Төрийн ордонд МҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Ерөнхий сайд нийгмийн түншлэлд хүндэтгэлтэй хандаж, МҮЭ-ийн төлөөлөлтэй нийгэм, эдийн засгийн бодлогын талаарх асуудлаар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ мэдэгдээд Засгийн засгийн газрын бодлогыг танилцуулсан юм.
Ерөнхий сайд, Улс орны эдийн засгийг уул уурхайдаа түшиглэн авч явбал эдийн засаг дахин уналтад орно. Нүүрс, алтны үнэ унавал цалингаа олгож чадахгүй хэмжээнд очно. Тиймээс олон тулгуурт эдийн засагтай болгох, нэн ялангуяа ХАА, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын бодлого хэрэгжиж байна. Мөн байгалийн баялагтаа эзэн болох нь маш чухал. Засгийн газар хувийн хэвшлийнхнийг дэмжиж ажиллана, хувийн өмчид халдахгүй. Баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийг хөхиүлэн дэмжинэ. Харин хууль бусаар хулгай хийж олж авсан өмч хөрөнгийг буцааж авна гэж хэллээ.
-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж фэйсбүүк пэйж хуудсаараа дамжуулан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн нэгдүгээр сард Прокурорын байгууллагын удирдах ажилтнуудын хуралд оролцох үеэрээ Тавантолгойн асуудалтай холбогдуулан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шалгах үүрэг өгч, 178 хуудас баримт хүлээлгэн өгсөн.
Энэ талаар Ц.Элбэгдорж, Тэр 178 хуудас материалаа ил болго, юу өгсөн юм. Надаас юу ч гарахгүй. Би Баттулгын занг мэднэ, тэр хүн зүгээр архаг хулгайчийн зан гаргаж байгаа юм. Тэр хүн Тавантолгойтой холбоотой асуудал, Төмөр замын хэргээ надад үүрүүлэх гэж байгаа юм. Эрдэнэтийн 49 хувийн асуудал Элбэгдоржтой ямар ч холбоогүйг Баттулга сайн мэдэж байгаа. Ямар ч холбоотой материал гарахгүй учир өөрийнхөө хэргийг надад үүрүүлэх гэж байгаа юм. Энэ бол хулгай зохион байгуулж сурсан хүний л арга, өөр юу ч биш" гэв.
Төрийн тэргүүн байсан хүн Төрийн тэргүүнээ "архаг хулгайч" хэмээн цоллож, байгалийн баялаг болон төрийн өмчийг улстөрчид завшиж, улсаа хохироодог талаар ярив. Энэ ярилцлагатай холбогдуулан Ерөнхийлөгяч Х.Баттулга ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.
-Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар томилохоос татгалзсан тухай албан бичгийг өнгөрсөн баасан гарагт НИТХ-ын дарга С.Амарсайханд илгээжээ.
Засаг даргыг сонгох санал хураалтад олонхийн санал авсан С.Мөнхчулууныг Засаг даргаар батламжлуулах тухай албан бичгийг нэгдүгээр сарын 16-ны өдөр Ерөнхий сайдад илгээсэн бөгөөд нэг сарын дараа хариу өгсөн нь энэ юм. Ерөнхий сайд албан бичиг илгээснээс хойш 15 хоногийн дотор НИТХ хуралдаж, дараагийн Засаг даргад нэр дэвшигчийг тодруулна. Хоёр дахь удаад Ерөнхий сайд нэр дэвшигчид хориг тавих хуулийн заалт байхгүй юм байна.
-“The Voice of Mongolia” шоуны ялагч, дуучин Ц.Энгүүн Япон улсын Хоккайдо мужийн Саппорогийн олон улсын цасны баярт гурван өдрийн турш ая дуугаа өргөлөө. Түүний энэхүү үйл ажиллагааг “Монгол Контент” ХХК, “Хүрээ энтертайнмэнт” ХХК, Японы “Призм” ХК хамтран зохион байгуулж амжилттай ажиллалаа.
-KFC түргэн хоолны газраар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлогын халдвар авсан гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цацагдлаа. Уг асуудалтай холбогдуулан хийж буй хяналт шалгалтын явцын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас баасан гарагт мэдээлэл хийв.
НМХГ-ын Төв лабораторийн эрхлэгч М.Бадамцэцэг, Хоёрдугаар сарын 12-ны орой дээж ирснээс хойш лаборатори 24 цаг тасралтгүй ажиллаж байна. Түргэн хоолны газрын хоёр салбараас авсан дээжийг шинжилж байна. Энгийн шинжилгээ 3-5 хоногт гардаг. Жишээлбэл хөгц, мөөг тодруулах шинжилгээ багадаа тав хоногт гарна. Харин энэ төрлийн шинжилгээг бичил биетүүдийг ургуулж, бичил тэжээл дээр ялгаж ургуулна. Тиймээс давтан шинжилгээ хийж байж албан ёсны хариуг гарна. Урьдчилсан байдлаар дүгнэлт хэлэх боломжгүй" гэж мэдээлэв.
-2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн Инчеон-Улаанбаатар чиглэлд хөөрөх гэж байсан МИАТ компанийн EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээлэл Инчеон нисэх буудлын Аюулгүй байдлын албанд иржээ.
Иймд БНСУ-ын Инчеон олон улсын нисэх буудал, тус улсын Онцгой байдлын удирдлагын төвөөс уг агаарын хөлөгт аюулгүй байдлын үзлэг хийх шаардлагатай хэмээн онгоцонд суудлаа эзэлсэн бүх зорчигч, ачаа тээшийг гарган шалгалт хийхэд ямар нэгэн тэсрэх бөмбөг илрээгүй байна. МИАТ компанийн нисэх бүрэлдэхүүн холбогдох газруудаас нислэг хийх зөвшөөрлөө авснаар 12.20 цагт хөөрөх гэж байсан онгоц зургаан цагийн дараа хөөрсөн юм.
-ЭЕШ болон монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн дөрөвдүгээр сарын 15-ны 18.00 цаг хүртэл улс орон даяар нэгэн зэрэг онлайнаар явагдана.
Энэ жилийн ЭЕШ-ын гол онцлог бол өмнө нь 14 хоногийн дараа дүнгээ сонсдог байсан бол энэ жил шалгалтаа өгсөн даруйдаа дүнгээ мэдэх боломжтой шууд засалтын шилэн технологийг 21 аймаг, есөн дүүрэгт бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байна.