БНХАУ-ын эрчим хүчний хэрэглээний өсөлт өмнө тооцоолж байснаас эрт зогсож болзошгүй байна. “BP”-ийн судалгаагаар дэлхийн хамгийн олон хүнтэй улсын эрчим хүчний хэрэглээний өсөлт 2040 он гэхэд нэг хувь болж буурахаар байгаа ажээ.
Өөрөөр хэлбэл сүүлийн 20 жилийн дунджаас зургаа дахин буурна. Энэ зууны эхэнд олон улсын газрын тос, байгалийн хийн зах зээл тэлэх гол түшиц болсон БНХАУ-ын эрэлт ойрын жилүүдэд оргилдоо хүрэхээр байна. Эрчим хүчийг илүү үр дүнтэй зарцуулах технологи хөгжиж, өгөөж нэмэгдсэн нь голлон нөлөөлнө гэж тооцоолжээ.
БНХАУ-ын эрэлт өсөхөө зогсоно гэдэг нь нийлүүлэгчид Энэтхэгт илүүтэй анхаарах дохио болж байна. 2020 оны дунд үе гэхэд Энэтхэгийн эрчим хүчний хэрэглээний өсөлт БНХАУ-ыг давах тооцоотой байна. Хэдий тийм боловч Энэтхэг улс өсөлтийн хурдаараа гүйцэж түрүүлсэн ч БНХАУ эрчим хүчнээс өндөр хамааралтай аварга зах зээл хэвээр байх болно. БНХАУ-ын эрчим хүчний хэрэгцээ 2040 он гэхэд 2017 оны түвшнээс 28 хувиар өсөхөөр байгаа аж. Мөн худалдааны маргаан хэрхэн шийдэгдэх нь эрчим хүчний бүтээгдэхүүн экспортлогчдод жинтэй нөлөөлөхөөр байна.
“BP”-ийн шинжээчдийн багийн тооцоолсноор даяарчлал, чөлөөт худалдаа, улс орнуудын хамтын ажиллагаа сайжирвал ОХУ-ын газрын тосны экспорт хоёр дахин буурч болзошгүй байгаа ажээ. Харин протекционист бодлого газар авбал АНУ-ын эрчим хүчний бүтээгдэхүүний экспорт 60 гаруй хувиар буурах юм.
Б.Дашням | @Dashnyam_tsahir