Хиймэл оюун ухааны чадамжийг харуулсан ThisPersonDoesNotExist.com сайт өнгөрсөн долоо хоногт нээгджээ.
Uber-ын инженер Филип Ваны бүтээсэн уг сайт хуурамч нүүр царай бий болгохдоо Nvidia-ын зохиосон StyleGAN технологийг ашигладаг байна. Энгийнээр бол StyleGAN нь маш олон тооны бодит зургуудыг агуулсан өгөгдлийн санг шинжилж улмаар шинэ зураг үүсгэдэг алгоритм юм.
Сайт руу орох бүрд тус алгоритм шинээр хуурамчаар нүүр царай бий болгон харуулдаг аж. Филип Ван “Ихэнх хүмүүс ирээдүйд хиймэл оюун ухаан зураг бүтээхдээ хэр сайн болж хөгжихийг ойлгодоггүй” хэмээжээ. Түүнчлэн Nvidia-ын бүтээсэн StyleGAN алгоритм саяхан олон нийтэд нээлттэй болсон тул үүнийг судлаачид зөвхөн хүний нүүр царай бус анимэ дүр, фонт зэргийг хиймлээр бүтээхэд ашиглаж байгаа юм.
Өндөр хүчин чадалтай StyleGAN зэрэг алгоритмуудын тоо нэмэгдэх тусам бүтээлч салбарт сайнаар нөлөөлөх нь тодорхой. Эсрэгээрээ ийм алгоритмуудыг хуурамч дүрс бичлэг, зураг зэргийг хийхэд ашиглагдаж болох юм.
ThisPersonDoesNotExist.com сайт технологи ямар түвшинд хөгжиж буйг харуулах нэгэн арга зам болж байна. Уншигч та ч гэсэн зочлоорой.
Эх сурвалж: The Verge