Улаанбаатар хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаа энэ үед газар хөдлөлтийн аюул занал, нөхцөл байдал, цагийн байдалтай уялдуулж бүх нийтийг хамарсан гамшгаас хамгаалах сургалтын ирэх дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Уг сургалтын гол зорилго бол иргэдийн болзошгүй аюул занал, тэр тусмаа газар хөдлөлтийн аюулаас хамгаалах, хохирол багатай даван туулах талаар мэдлэг олгох юм. Нийслэлийн хэмжээнд 1990 оноос хойш анх удаа зохион байгуулагдаж байгаа томоохон сургууль гэдгээрээ онцлог.
Энэ үеэр Улаанбаатар хотын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох юм.
Нэгдүгээрт нийслэлийн хэмжээнд байдаг 40 гаруй аюулгүй талбайд нүүн шилжих дадлага сургуулилт хийнэ. Аливаа гамшиг, газар хөдлөлтийн чичиргээ болсны дараа барилга байгууламж, орон сууцны барилгаас ард иргэдийг аюулгүй цэг талбайд шилжин байрлах тухай зөвлөмжийг хүргүүлнэ.
Өмнөх сургалтад ихэвчлэн аж ахуй нэгж, албан байгууллага хамрагддаг байсан бол энэ удаагийн сургалтад иргэдийг бүгдийг хамруулах юм. Мөн тухайн орон сууцнаас гараад ямар чиглэл, маршрутаар явж цэг талбайд очих талаар газрын зураг гаргана.

Мөн дадлага сургуулийн хүрээнд төвийн зургаан дүүргийн иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэхээс гадна эрэн хайх, аврах ажиллагаа, хээрийн эмнэлэг дэлгэх дадлага сургуулиуд зохион байгуулагдана.
Газар хөдлөлтийн нөхцөл байдал үүссэн үед шат шатны байгууллагууд хэрхэн уялдаа холбоотой ажиллах нь уг сургалтын томоохон зорилго юм. Сургалтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд гамшгаас хамгаалах сургалтыг хороо, дүүргийн хэмжээнд шат дараалалтайгаар зохион байгуулан ажиллана.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс