“Huawei” компанитай холбоотой технологийн маргаан Европын Холбоонд ч дарамт шахалт болж эхэллээ.
Мюнхенд болсон аюулгүй байдлын бага хурлын үеэр 5G сүлжээнд “Huawei”-ийн тоног, төхөөрөмжийг ашиглах эсэх талаар АНУ, БНХАУ-ын талууд сөргөлдсөн мэдэгдэл хийгээд байна. "БНХАУ-ын технологийн компаниуд сүлжээ, тоног, төхөөрөмжөөрөө авч буй бүхий л мэдээлэл, өгөгдлөө аюулаас хамгаалахын байгууллагуудад өгч байх үүргийг хуулийн дагуу хүлээсэн байдаг" гэж АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс мэдэгджээ.
Түүнчлэн харилцаа, холбооны болон үндэсний аюулгүй байдлын тогтолцоог алдагдуулах аливаа компанитай хамтран ажиллахаас татгалзахыг АНУ холбоотнууддаа уриалж байна гэсэн юм.
Үүний хариуд БНХАУ-ын Улс төрийн товчооны гишүүн Ян Цзечи "БНХАУ-ын Засгийн газар компаниудыг тагнуулын зорилгоор ашигладаггүй. “Huawei” бол Европын улсуудтай нягт хамтран ажиллаж байгаа компани" гэж мэдэгдээд байна.
Б.Анхтуяа | @Ankhtuya_Bold