Улс оронд өнөөдөр өрнөсөн онцлох таван үйл явдлыг тоймлон хүргэж байна.
-Татварын багц хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэ хуулийн төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Татварын багц хууль бол хөрөнгө оруулалтыг дэмждэг байх ёстой.
Цөөн тооны аж ахуйн нэгж их хэмжээний татвар төлдөг, бусад нь төлдөггүй байх зарчим бус нийтээрээ төлдөг, хувь хэмжээ нь бага байх гэсэн зарчмыг үндэслэж төсөл боловсруулсан. Дээр нь хөрөнгө оруулалт хийх боломж бүрдүүлэхийн тулд зардлаас хасаах, зардал тооцож татварын орлогоос хасдаг болгохоор төсөлд тусгасан" гэж тайлбарлав.
-Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өнөөдөр ШУТИС-ийн Барилга архитектурын сургуульд ажиллах үеэрээ нийслэлийн төв цэвэрлэх байгууламж болон аймгуудад барьж буй цэвэрлэх байгууламжийн ажлын явцыг танилцууллаа.
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр нийслэлийн Төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг өргөтгөнө. Мөн АХБ-ны санхүүжилтээр хэд хэдэн аймгийн төвд цэвэрлэх байгууламж барихаар болжээ. Ингэснээр гурван жилийн дараа манай улсын хүн ам төвлөрсөн томоохон суурингуудын цэвэрлэх байгууламж бүрэн шинэчлэгдэж дуусах юм.
-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас KFC сүлжээ хоолны газарт хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Хоёрдугаар сарын 12-ноос эхлэн өнөөдрийг хүртэл хоолны хордлогот халдварын шинж тэмдэг илэрсэн 247 хүнээс 42 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. ХӨСҮТ-өөс өгсөн шинжилгээгээр дөрвөн өвчтөн, Зайсан KFC салбарын хоол үйлдвэрлэлийн хэсгийн хоёр ажилтнаас авсан нян тээгч илрүүлэх сорьцонд шигелийн төрлийн нян илэрсэн.
Ажилчид нь халдварт өвчний шинжилгээнд хамрагдаагүй, шинжилгээний бичгийг хуурамчаар гаргуулсан. Мөн ундны уснаас халуунд тэсвэртэй гэдэсний савханцар, "Seven up" ундаанаас Е.коли нян илэрсэн гэж мэдээлэв.
-Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүд уншсан номоороо жүжигчилсэн тоглолт хийж, яруу найргийн цаг хөгжөөжээ. Тэд эцэг эхчүүддтэйгээ номын баяраа тэмдэглэжээ.
“Уншлагыг дэмжих-2021” төслийн дагуу 2-5 настай хүүхэд өдөр бүр 10-20 минут эцэг эх, багш, өвөө, эмээ, ах эгч найз болон ойр дотныхонтойгоо хамт ном уншина. Ингэснээр хүүхдийн сурах чадвар 3-4 дахин нэмэгддэг, IQ буюу оюуны чадавх 6 оноогоор өсөх боломжтой, бүтээлч үйл ажиллагаанд суралцах, олон шинэ санаа олж, түүнийгээ амьдралд хэрэгжүүлэх зэрэг чадварыг эзэмшдэг байна.
-Гаалийн ерөнхий газрын харъяа Гашуунсухайт дахь боомтоор өнөөдөр Монгол Улсын иргэн “Т” гэгч этгээд биедээ хар тамхи нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ.
Түүнээс олон сая төгрөгийн үнэ бүхий мансууруулах бодис болох “мөс” илрүүлж, тус боомтын хилийн тагнуулын албатай хамтарсан ажиллагаа явуулж байна.