SpaceX, Tesla-ын Гүйцэтгэх захирал Элон Маск PewDiePie-ын алдарт “Meme Review” нэвтрүүлгийг хөтөлсөн тухайгаа жиргэжээ.
Энэ оны нэгдүгээр сарын 27-нд Элон Маск “Meme Review” нэвтрүүлгийг хөтлөхөд бэлэн байгаа тухайгаа жиргэж байсан юм. Тэгвэл уг жиргээ биеллээ олсон нь өнөөдөр тодорхой болов.
Тэрээр “Өчигдөр Rick and Morty-г бүтээсэн Жастин Роиландтай хамтран “Meme Review” нэвтрүүлгийг хөтөллөө” хэмээн жиргэсэн байна.
Сүүлийн хэдэн сарын турш интернет тэр дундаа Юүтүб ертөнцөд ихээхэн дуулиан үүсгээд байгаад үйл явдал бол Швед гаралтай Юүтүбэр PewDiePie болон Энэтхэгийн хөгжмийн платформ болох T-Series хоёрын хоорондох тулаан билээ. Уг хоёр суваг Юүтүб дээрх хамгийн олон дагагчтай сувгийн төлөө өрсөлдсөөр байгаа бөгөөд одоогоор энэхүү өрсөлдөөнийг 30 мянган дагагчийн илүүтэйгээр PewDiePie хошуучилж байна.
Элон Маскын хөтөлсөн тус нэвтрүүлэг PewDiePie-д тэргүүллээ хадгалахад туслах эсэхийг хамтдаа харцгаая. Дараах бичлэгээс PewDiePie болон T-Series хоёрын дагагчийн зөрүүг шууд хүлээн авч үзээрэй.
Эх сурвалж: Cnet