1600 оны 02 сарын 19. Одоогийн Перу улс дахь Уайнапутина давхар галт уул дэлбэрч Өмнөд Америкийн түүхэнд хамгийн хүчтэй дэлбэрэлт болж байв. Тус галт уул далайн түвшинээс дээш 4,850 метр өндөрт байрладаг ба дэлбэрэлтээс үүссэн үнс 24 цагийн турш тэнгэрээс асгарч 76 км зайтай орших Арекүпа хот 25 см зузаан үнсээр хучигдаж байв. Мөн дэлбэрэлтийн чимээ 800 гаруй км алс орших нийслэл Лима хотод хүртэл сонсогдсон аж.
1878 оны 02 сарын 19. Зохион бүтээгч Томас Эдисон өөрийн Граммофоныг патентжуулж байжээ. Граммонфон буюу Фонограф нь анхны механик дуу хураагуурын төхөөрөмж юм. Эдисон тус төхөөрөмжөө 1877 онд бүтээж байсан юм.
1942 оны 02 сарын 19. Эзлэн түрэмгийлэгч Японы арми Австралийн Дарвин хот руу дайрч байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед болсон уг тулаан нь Австралийн түүхэн дэх хамгийн том гадны дайралтын нэг юм. Энэхүү тулаанд Японы 200 гаруй нисэх онгоц болон тээвэрлэгч хөлгүүд, Австралийн 50 гаруй нисэх онгоц, байлдааны хөлгүүд, агаарын эсэргүүцэгчид оролцож 240 гаруй хүн амиа алджээ.
1945 оны 02 сарын 19. Ивозима дахь Америк болон Японы тулаан эхэлж байв. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр АНУ-ын 5-р усан флот Ивозима дахь Японы явган цэргийн арми руу дайрч байсан ба тулаан гуравдугаар сарын 26 хүртэл үргэлжилж байжээ. Нийтдээ 110 мянган Америкийн тэнгисийн цэрэг 500 гаруй усан онгоц, Японы 21 мянган явган цэрэг, 400 гаруй их буу, 20 гаруй танк тулаанд оролцсон юм. Үүнээс ойролцоогоор АНУ-ын 6800 гаруй цэрэг амиа алдаж, 19 мянган цэрэг шархадсан байна. Харин Японы 18 мянга гаруй цэрэг амиа алдаж эсвэл сураггүй алга болж, 3000 аас ихгүй цэрэг нуугдан зугтаж, 216 цэрэг баригдаж байсан юм.
А.Эрхэмбаяр