Үндэсний 21 аймгийн лигийн гуравдугаар тойргийн ээлжит тоглолт Өвөрхангай тэнүүн өлзий болон Хэнтий эбэг багуудын хооронд болж өндөрлөлөө.
Тус тоглолтын эхний үед хоёр баг довтолгоонд маш сайн тоглолтыг үзүүлж тус тус 30-аас дээш оноог авж тун тэнцүүхэн эхний үе боллоо. Харин хоёр дугаар үед Өвөрхангай Тэнүүн Өлзий баг эсрэг багаасаа хамгаалалт довтолгоонд илүү байж оноо илүү дуусгасан юм.
Хоёр багийн шийдвэрлэх хоёр дугаар хагаст Өвөрхангай аймгийн багаас Brandon Morris-ийн холын зайн шидэлтүүд онооны зөрүү гаргаж, Дэлгэрням болон Цэрэнбаатар гэсэн самбарын хослол гайхалтай байснаар 123:95-аар Өвөрхангай Тэнүүн Өлзий гуравдугаар тойргийн ээлжит хожлоо авснаар 10 хожил 3 хожигдол гэсэн амжилттайгаар хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байна.
MNBA Үндэсний лигийн өнгөрсөн улирлын финал энэ улирлын гуравдугаар тойрогт дахин туллаа
Ховд Шонхрууд болон Архангай Алтан Дорнодын Дайчид багуудын улирлын хайнаа салгах 3 дахь учраа болж өндөрлөлөө. Энэхүү хоёр баг улиралд хоёр таарч тоглоход эхний тойрогт Архангай Алтан Дорнодын Дайчид баг хожиж харин хоёр дугаар тойрогт Ховд Шонхорууд ялалт байгуулсан билээ.
Тус тоглолт хоёр багийн хувьд маш чухал тоглолт гэдэг нь тоглолтын эхнээс харагдаж байлаа. Тоглолтын эхний үед Allen Jeffrey West болон Westley Hinton гэсэн самбарын тоглогчдын өрсөлдөөн тун ширүүн болж мөн Архангай Алтан Дорнодын Дайчид багаас Г.Баттөр гайхалтай тоглолтоо үзүүлж 13 оноо авахдаа 100 хувь довтолж эхний үед Архангай Алтан Дорнодын Дайчид багаараа 35 авж эсрэг багаасаа 5 оноо илүү дуусгалаа.
Харин хоёрдугаар үед Ховд Шонхрууд багаас Э.Дөлгөөн тун хангалтгүй тоглолтыг үзүүлж оноо 10-аас дээш болоод байх үед Ховд Шонхрууд багаас Батжаргал болон Ган-Эрдэнэ нар солилцоогоор талбайд гарч маш ашигтай тоглолтыг үзүүлж онооны зөрүүг хоёр болгож ойртуулсан боловч эсрэг багаас Jordan Woodard холын зайн шидэлтүүдээ амжилттай болгож энэ үед 15 оноо авснаар баг нь эсрэг багаасаа 12 оноо илүү эхний хагасыг дуусгалаа.
Шийдвэрлэх хоёрдугаар хагаст Архангай аймгийн багаас Ц.Азбаяр-ын холын шидэлтүүд болон Allen Jeffrey West-ын довтолгоонууд гайхалтай байж 10 онооны зөрүү 2 багийн хооронд хадгалагдсан хэвээр байлаа. Ийнхүү 2 багийн шийдвэрлэх 4-р үеийн дунд хэсгээс Ховд Шонхрууд багаас багийн лидерүүд болох Э.Дөлгөөн Г.Цэнгүүнбаяр нарын тоглолт маш сайн болж багаа манлайлан Онооны зөрүүг ойртуулж эцсийн мөчид тоглолт шийдэгдэхээр боллоо.
Тоглолтын цаг дуусахад 30 секундын хугацаа үлдээд байх үед Архангай Алтан Дорнодын Дайчид баг 2 илүү байлаа. энэ үед Э.Дөлгөөн хурдан довтолгоо хийн алдаатай довтолгоогоо амжилттай болгосноор Шонхрууд болон Дайчдын тулаанд Шонхрууд эцсийн мөчид ялалт байгууллаа.
Энэхүү тоглолтод Ховд Шонхорууд багаас: Э.Дөлгөөн 25 оноо 12 самбар Г.Цэнгүүнбаяр 22 оноо 4 самбар 3 бөмбөг таслалт Ц.Отгонжаргал 19 оноо 9 самбар 4 оновчтой дамжуулалт хийж багаа хожилд хөтөллөө. Харин Архангай Алтан Дорнодын Дайчид багаас: A.J WEST 27 оноо 14 самбар Г.Баттөр 21 оноо 4 самбар 6 оновчтой дамжуулалт Jordan Woodard 17 оноо 7 оновчтой дамжуулалт хийж багаа тэргүүллээ.