Өнөөдөр болсон онцлох таван үйл явдлыг тоймлон хүргэж хүргэж байна.
-Монгол Улсын Засгийн газар 2019 оныг эх оронч худалдан авалтын жил болгон зарласантай холбогдуулан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцүүлгийн өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа энэ хуулийг 2005 онд баталсан бөгөөд үүнээс хойш 23 удаа 200 гаруй зүйлд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.
Хэлэлцүүлгийн үеэр уг хууль Монгол Улсын аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, шинэ технологи, инновацид суурилсан эдийн засгийн бүтээлж тогтолцоог бий болгох төрийн үндсэн чиг үүрэг чиглэлтэй харшилж, ард түмний ажлын байрыг хулгайлах, гадаад улс орнуудын импортын бараа бүтээгдэхүүн манай зах зээлд ноёрхох үндсэн нөхцөлийг бүрдүүлэн, дотоодын эдийн засгийн чадавхийг бууруулах ноцтой үр дагаврыг бий болгосон хэмээн шүүмжилж байв.
-МАН-ын Хяналтын хороо өчигдөр хуралдаж, намын дүрмийг зөрчсөнд тооцож Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг МАН-ын гишүүнээс гарсанд тооцсон. Энэ шийдвэрийг МАН-ын нийслэлийн хяналтын ерөнхий хороонд хүргүүлж, биелэлтэд нь хяналт тавих үүргийг Нийслэлийн МАН-ын Хяналтын хорооны дарга Сайнбуянд үүрэг болгосон. Намын дүрэмд зааснаар намаас гарсан хүнд тодорхой хугацаанд улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй гэж заасан" хэмээн МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Батбаатар мэдээлэв.
-
-Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт есөн жилийн өмнөөс баригдаж эхэлсэн 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлын явц 80 хувьтай байна.
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн өнөөдөр тус эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцах үеэр гүйцэтгэгч "Томо бюлдинг” ХХК-ийнхан "Эмнэлгийн барилгын бүх блокийн дээвэр, Е блок, цахилгааны дэд өртөөний гурван барилга, гипсэн тааз, шал, шугам сүлжээний далд монтаж, салхивч болон сангийн шугам сүлжээний монтаж, инженерийн шугам сүлжээний ажил, гадна зам талбайг тохижуулж дууссан. Гадна фасадны ажил 80 хувьтай, лифтийг угсарч эхэлсэн. Дотор заслын бараа, материалыг татан төвлөрүүлсэн бөгөөд 3 дугаар сарын 1-нээс дулааны эх үүсвэрт холбогдсоноор барилга, угсралт, дотоод заслын ажлуудыг хийж дуусгана" гэж мэдээлжээ.
-Өмнөговь аймгийн Ханбогд сумыг Оюутолгойн уурхайтай холбосон 35.1 км замын нээлт өнөөдөр боллоо. Энэ зам ашиглалтад орсноор Оюу толгойн уурхайд ажилладаг Өмнөговийн иргэд ажилдаа явах, гэртээ харихдаа аюулгүй, тав тухтай зорчих болж байна. Нутгийн бусад иргэдэд ч ач тусаа өгөх бүтээн байгуулалтын томоохон ажил болов.
Бургастайн гол, Бага булаг дээгүүр барьсан хоёр гүүр болон замын өртөг болох 46 тэрбум төгрөгийг “Оюу толгой” ХХК санхүүжүүллээ. 2016 оны арваннэгдүгээр сард эхэлж, өнгөрсөн арванхоёрдугаар сард дууссан энэ төслийн гүйцэтгэгчээр нийт 26 компани ажиллажээ.
-Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн Оргонтын нуруу гэдэг газарт / сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км/ өчигдөр өглөө 07:00 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 08:00 цагт Одон орон, геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын ерөнхий газарт цахим шуудангаар ирүүлсэн байна.