УИХ-аас Татварын багц хуулийг парламентаар хэлэлцэхтэй холбогдуулан Сангийн яам, Татварын ерөнхий газар, МҮХАҮТ, МҮЭХ, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцсон тус хуулийн төслийн танилцуулга хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Татварын багц хуулийн төслийн ажлын хэсэг иргэд, ААН-ээс ирүүлсэн санал хүсэлтийг судалсаар байгаа аж. Энэ хүрээнд Татварын ерөнхий хуулийн төсөлтэй холбогдуулан нийт 61, ААН-ийн орлогын албан татварын хуулийн төслийн талаар 10, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төслөөр зургаан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хэлэлцүүлэхээр бэлтгэжээ.
Х ТАЙЛАНТАЙ ААН-ҮҮД УЛИРАЛД 60 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛДӨГ БОЛНО
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хуулийн төслийн танилцуулга илтгэлдээ татварын гурван хуульд шинэчлэл, НӨАТ-ын болон холбогдох 20 гаруй хууль, 40 гаруй журамд өөрчлөлт орж байгааг дурдаад хуулийн дагуу татвараа үнэн зөв тайлагнадаг, хугацаанд нь төлдөг хариуцлагатай татвар төлөгчдийг дэмжин, татвар төлөх зардлыг бууруулж татвараас зайлсхийдэг, зугтаадаг, шударга бусаар өрсөлддөг татвар төлөгчидтэй хариуцлага тооцох таван зорилт тавьж байгааг онцлов.
Тэрбээр мөн татварын багц хуулиар өөрчлөгдөж буй онцлох заалтуудыг танилцуулсан. Тухайлбал, Татварын ерөнхий хуульд татварын өр төлөх хугацаа хоёр сар байгааг 24 сар болгон сунгах, татварын албаны өр барагдуулах, хууль ёсны татвар хураах эрхийг нэмэгдүүлэх, эрсдэлгүй татвар төлөгчийг хянаж шалгахгүй байх, залилангийн шинжтэй үйлдэлд татварын хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй зэрэг сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх аж.
Харин иргэдэд чиглэсэн орон сууцны татварын хөнгөлөлтийг гурван сая төгрөг байсныг зургаан сая төгрөг болгох, илүү төлсөн татварыг буцаан олгох юм.
Мөн иргэдээс татвар авахад жилийн борлуулалт нь 50 сая төгрөгөөс бага бол орлогын нэг хувиар татвар оногдуулж, жилд нэг удаа хялбаршуулсан тайлан гаргах, жилийн борлуулалт гурван тэрбум төгрөгөөс дээш бол жилд дөрвөн удаа, доош бол хоёр удаа тайлагнахыг шаардах юм.
Харин иргэдэд чиглэсэн орон сууцны татварын хөнгөлөлтийг гурван сая төгрөг байсныг зургаан сая төгрөг болгох, илүү төлсөн татварыг буцаан олгох юм. Харин ААНОАТ-ын тухай хуульд гадагшаа шилжүүлэх орлогоос суутгадаг 20 хувийг 15 хувь болгож бууруулах, гадаадын хөрөнгө оруулагчдын ногдол ашгийг орлогод 20 хувийн татвар суутгадаг байсныг таван хувь болгож бууруулах, банкны зээлээр эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг 10 хувийн татварыг тав болгох, X тайлантай ААН-үүд улиралд 60 мянган төгрөгийн тогтмол татвар төлөх, давхар татварын гэрээтэй эсэхээс үл хамааран гадаад улсад төлсөн татварыг хасаж тооцох зэрэг олон хөнгөлсөн заалтууд багтжээ.
Хэлэлцүүлгийн үеэр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Бизнес эрхлэгчдийн зүгээс татварын багц хуулийн төслийн талаар Сангийн яамтай сайн ярилцсан. Эхний ээлжинд татварын системээ зөвөөр тогтооход боломжийн хуулиуд өргөн баригдсан гэж харж байгаа. УИХ-аар батлахдаа багцалсан байдлыг битгий задлаасай гэж хүсэж байна” гэв.
- Жилийн борлуулалт нь 50 сая төгрөгөөс бага бол иргэнд орлогын нэг хувийн татвар оногдуулна.
- МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав багцалсан төслийг задлахгүй байхыг УИХ-ын гишүүдээс хүсэв.
- Иргэд МҮЭХ-гоор дамжуулан татварын багц хуультай холбоотой 1000 гаруй санал хүсэлт хүргүүлжээ.
Мөн МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат иргэдээс ирүүлсэн саналыг хуульд тусгахыг хүссэн юм. Иргэдээс 1000 гаруй санал ирсний дийлэнх нь орон сууцны дэмжлэг үзүүлсэн ААН-ийг татварын хөнгөлөлт хамруулах, ажилчдадаа олгож буй хоол унааны мөнгөнөөс нь татвар авахгүй байх, иргэдийн хадгаламжаас татвар авахгүй байх, НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох, орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлтийг 10 сая болгох зэрэг санал байв.
Үүнд Сангийн сайд “Юуны түрүүнд хуулийн өөрчлөлтөөр татварын системээ цэгцэлж, төр шууд авдаг татваруудаа тодорхой болгоё. Түүний дараа салбар тус бүрийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаар шат дараатай хэлэлцэж арга хэмжээ авч болно” гэсэн юм.
Татварын багц хуулийг ирэх сард УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгааг ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр мэдэглээ.