ТУС ХОГИЙН ЦЭГТ АЖИЛЛАДАГ 400 ГАРУЙ ИРГЭДИЙН ХҮҮХДҮҮДИЙГ БҮРЭН ХАМРУУЛЖ ЧАДАХГҮЙ
Зорилтод бүлгийн хүүхдүүдийн сургуулийн өмнөх насны боловсрол, цэцэрлэгийн хамрагдалтыг сурвалжлахаар бид Улаанчулуутын хогийн цэг байрлах СХД-ийн 24 дүгээр хороог зорилоо. Гэвч тус хогийн цэг дээр ажиллагсдын хүүхдүүдийн цэцэрлэг гэх тодотголтой “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэг өнгөрсөн сард нээлтээ хийсэн боловч өнөөдрийн байдлаар үйл ажиллагаагаа эхлээгүй байна.
Улаанчулуутын хогийн цэг нь найман км үргэлжилдэг бөгөөд зүүн хойд хэсэгт нь “Нарны хүүхдүүд-1”, баруун талд нь “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэг байрладаг. Цэцэрлэг тус бүр 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Тиймээс зөвхөн зорилтод бүлгийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх зорилготой “Нарны хүүхдүүд-1” цэцэрлэгийн үйл ажиллагааг сурвалжиллаа.
Тус цэцэрлэг нь Сонгино хайрхан дүүргийн 24 дүгээр хорооны зээлийн нэгдүгээр гудамжинд байрладаг. Цэцэрлэг байрлах тус хашаанд өдөр өнжүүлэх, гэр цэцэрлэг, нийтийн номын сан, оёдлын цех байв. “Нарны хүүхдүүд-1” цэцэрлэг нь хоёр давхар. Нэг давхарт нь бэлтгэл бүлэг, хоёр давхарт нь ахлах бүлгийн хүүхдүүд хичээллэх юм.
Ажилчид болон багш нар нь хандиваар цалинждаг ба хүүхдүүдийн хоол хүнс гэх мэт бүх зүйлийг мөн л хандивын мөнгөөр бэлтгэдэг гэв.
Харин гэр цэцэрлэгт дунд бүлгийн хүүхдүүд байлаа. Өнөөдрийн байдлаар тус цэцэрлэгт 132 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. “Манай цэцэрлэгт Сонгино хайрхан дүүргийн 24 болон 26 дугаар хорооны хүүхдүүд хамрагддаг. Одоо нэмэлтээр 40 хүүхэд авахаар төлөвлөж байгаа.
Гэхдээ л сургуулийн өмнөх боловсрол эзэмших ёстой зорилтот бүлгийн хүүхдүүдийн тал хувийг ч хамруулж чадахгүй. Үнэ төлбөргүй болохоор цэцэрлэгт хүүхдээ өгье гэсэн хүмүүс их” хэмээн “Нарны хүүхдүүд-1” цэцэрлэгийн эрхлэгч Э.Оюунгэрэл ярилаа.
Энэхүү цэцэрлэг нь 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Цаашид “Нарны хүүхдүүд-1” цэцэрлэгийг өргөтгөхөөр ажиллаж байгаа аж. Ойролцоогоор жилд 60 гаруй хүүхэд шинээр бүртгэдэг тус цэцэрлэг 19 ажилтантай. Ажилчид болон багш нар нь хандиваар цалинждаг ба хүүхдүүдийн хоол хүнс гэх мэт бүх зүйлийг мөн л хандивын мөнгөөр бэлтгэдэг гэв.
Биднийг очих үед багш нь хүүхдүүдийн орыг эгнүүлэн засаж, тэдний унтах цаг хэдийн болсон байлаа. Энгийн цэцэрлэгийн хүүхдүүдээс ялгарах юмгүй хувцаслаж, дэгж дэрвэсэн бяцхан хүүхдүүд “Та сайн байна уу” хэмээн биднийг угтсан юм. Энэ цэцэрлэгийн нийт хүүхдийн 16 хувь нь тус дүүргийн 26 дугаар хорооных аж. Хэрвээ “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэг ашиглалтад орсон тохиолдолд тэд харьяа цэцэрлэгтээ хамрагдах юм байна.
- “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэг өнгөрсөн сард нээлтээ хийсэн боловч өнөөдрийн байдлаар үйл ажиллагаагаа эхлээгүй байна.
- Улаанчулуутад нийт хоёр цэцэрлэг ажиллаа ч гэсэн тус хогийн цэгт ажилладаг 400 гаруй иргэдийн хүүхдүүдийг бүрэн хамруулж чадахгүй.
- 200 гаруй хүүхдэд дахин цэцэрлэг хэрэгтэй тухай тус хогийн цэгт ажиллаж, амьдралаа авч яваа иргэд төр засгаа царайчилж байгаагаа дуулгаж байлаа.
Дараа нь бид “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэгийг зорилоо. “Нарны хүүхдүүд-1” цэцэрлэгийг бодвол улсын стандарт, шаардлага хангаж, арай сэлүүхэн, том хэмжээтэй баригдсан энэхүү хоёр давхар шинэ цэцэрлэг улсаас санхүүжих төдийгүй эмчийн өрөөтэй байх аж. Түүнчлэн 26 дугаар хорооныхоо ажилгүй иргэдийг үйлчлэгч, асрагч, хамгаалалтын ажилтнаар, харин мэргэжлийн боловсон хүчнийг сонгон шалгаруулж авсан хэмээн “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэгийн Эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Одсүрэн ярив.
Тус цэцэрлэг удахгүй ашиглалтад орж, Улаанчулуутад нийт хоёр цэцэрлэг ажиллаа ч гэсэн тус хогийн цэгт ажилладаг 400 гаруй иргэдийн хүүхдүүдийг бүрэн хамруулж чадахгүй ердөө 2-5 насныхны 60 гаруй хувийг нь цэцэрлэгт явуулах юм.
Харин хамрагдах боломжгүй 200 гаруй хүүхдэд дахин цэцэрлэг хэрэгтэй тухай тус хогийн цэгт ажиллаж, амьдралаа авч яваа иргэд төр засгаа царайчилж байгаагаа дуулгаж байлаа. Ийм маягаар тэдний хүүхдийг боловсролд хамруулснаар гэдэс цатгалан, сурч боловсорч буй төдийгүй нүүрэндээ баясалтай өсөж торниж байна.