Хууль бусаар такси үйлчилгээ эрхэлсэн иргэдэд 100 мянган төгрөгийн торгууль ногдуулж байгаа талаар өчигдөр Нийслэлийн тээврийн газраас мэдээлсэн.
Тодруулбал, Автотээврийн тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилт, “Таксийн үйлчилгээ. Ерөнхий шаардлага” стандартын мөрдөлтөд хяналт тавьж, хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхлэгчдийг илрүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих хэрэгцээг хангах зорилгоор хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж байгаа гэсэн мэдээллийг өгсөн.
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэхүү шалгалтыг зогсоож, торгуулийн арга хэмжээ авахгүй болсон талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
"Ерөнхий сайд иргэдийн халаас руу гар дүрсэн байдлаар торгууль давамгай хэрэгжүүлэх нь буруу гэж үзэж чиглэл өгсөн тул хувиараа таксинд явж буй иргэдийг торгохгүй" гэсэн юм.
Автотээврийн хяналтын улсын байцаагч нар хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийн илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын дагуу арга хэмжээ тооцон ажиллаж байгаа талаар мэдээлсэн. Өчигдрийн байдлаар нэг ААН-д 1 сая төгрөгийн, 6 иргэнд 100 000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон талаар мэдээлсэн юм.